link

А.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Геодези 2026" улсын олимпиадыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа
2026-05-06 19:13 ЗАА

"ГЕОДЕЗИ 2026" улсын олимпиадад “Геодези” хөтөлбөрөөр суралцдаг, Геодезийн шинжлэх ухааныг судалдаг ШУТИС, ХААИС, Үндэсний техникийн их сургууль, Их засаг их сургууль, Төмөр замын дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, Коосэн технологийн коллеж зэрэг их, дээд сургуулийн 35 багийн 210 оюутан оролцлоо.

Олимпиадыг:

  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль (ШУТИС-ийн ГУУС)
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (ГЗБГЗЗЕГ)
  • Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо (МГФЗЗХ)
  • “Геодези”, “Сансрын геодези” хөтөлбөрөөр төгссөн 2003, 2004 оны төгсөгчид хамтран зохион байгууллаа.

1-р зураг. Дурсгалын зураг

2-р зураг. Сансрын геодези, астрономийн төгсөгчид, ивээн тэтгэгч ангийн төлөөлөл,

3-р зураг. Геодезийн төгсөгч, ивээн тэтгэгч ангийн төлөөлөл

Олимпиадыг агуулгын хүрээнд Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадварын зэргээс хамааруулан 2 түвшинтэй зохион байгуулж I түвшинд 27 баг, II түвшинд 8 баг оролцож авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорив. Геодези-2026 улсын олимпиад нь I түвшний оролцогчдод 1, 2-ын даваатай болсноороо онцлог байлаа.

4-р зураг. Шүүгчдийн бүрэлдэхүүн

Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2026” олимпиадын “I түвшин”-ний ангилалд 27 баг өрсөлдөж:

       I байр. ШУТИС, “Zero Error” баг, Удирдагч багш Д.Дөлгөөн

       II байр. ШУТИС, “Гео-Эрч” баг, Удирдагч багш Д.Дөлгөөн

       III байр. ТТДС “6 цэг” баг, Удирдагч багш Д.Дөлгөөн

5-р зураг. I түвшний тэргүүн, дэд, гутгаар байрын эзэд

6-р зураг. I түвшний дэд байрын эзэд

7-р зураг. I түвшний гутгаар байрын эзэд

 “II түвшин”-ний ангилалд 8 баг өрсөлдөж:

            I байр. ШУТИС, “Геотитэм” баг, Удирдагч багш П.Эрдэнэчимэг

            II байр. ШУТИС, “Crown team” баг, Удирдагч багш П.Эрдэнэчимэг

            III байр. ШУТИС “Тэмүүлэл” баг, Удирдагч багш Д.Дөлгөөн

8-р зураг. II түвшний тэргүүн байрын эзэд

9-р зураг. II түвшний тэргүүн байр, дэд байр эзэлсэн багууд

тус тус байр эзэлсэн.

Геодезийн олимпиадын даалгаварт:

  • Төвөгшил өндөртэй газарт багаж төвлөрүүлж тэгшлэх,
  • Өгөгдсөн даалгаварын дагуу буухиа тэмцээн,
  • Даалгаврын үр дүнг илтгэх,
  • Бодлого болон асуултад хариулах гэсэн цогц даалгаврыг 6 хүний бүрэлдэхүүнтэй багаар гүйцэтгэдэг нь оюутны мэдлэг, ур чадварыг сорьдог онцлогтой.

 

 

 

9-р зураг. Олимпиадын практик, хэмжилтийн хэсгээс

Affiliated schools