link

AMIRA 2026 Олон улсын эрдэм шинжилгээний хурал – Өгүүлэл хүлээн авах систем нээгдлээ
2026-06-02 09:49 Батзориг

 

AMIRA 2026 (Autonomous Machines and Intelligent Robotics Applications) олон улсын эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл хүлээн авах систем нээгдсэнийг та бүхэнд мэдээлж байна.

Хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 13–14
Байршил: Дебрецений Их Сургууль, Дебрецен хот, Унгар

Судлаач, эрдэмтэн, багш нар та бүхнийг судалгааны бүтээлээ доорх холбоосоор дамжуулан илгээхийг урьж байна.

Өгүүлэл илгээх холбоос: https://eng.unideb.hu/en/submission

Мөн хурлын хүрээнд хамтран зохион байгуулагдах дараах арга хэмжээнд оролцохыг урьж байна.

InnoNexus Innovation Forum

2026 оны 10 дугаар сарын 14
Дебрецений Их Сургууль, Дебрецен, Унгар

Тус форум нь шинэ санаа, инновац технологи, салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих нээлттэй платформ бөгөөд академик байгууллага болон үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн шинэ боломжуудыг бий болгох зорилготой.

Та бүхнийг AMIRA 2026 хурал болон InnoNexus Innovation Forum арга хэмжээнд идэвхтэй оролцож, олон улсын сүлжээ, хамтын ажиллагааны боломжийг ашиглахыг урьж байна.

 

Гадаад харилцааны алба 

Affiliated schools