link
БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Дэвшилтэт Институт (KAIST) 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй нэр хүндтэй “E5 KAIST” тэмцээнийг энэ жил анх удаа олон улсын хэмжээнд өргөжүүлэн зохион байгууллаа. Тус дэлхийн хэмжээний тэмцээнд ШУТИС-ийн МХТС-ийн оюутнуудын “SeeWay” баг Монгол Улсыг төлөөлөн амжилттай оролцож, Тусгай байрын шагнал хүртсэн байна.
МХТС-ийн доктор (Ph.D) С.Өлзийбаяр, доктор (Ph.D) Ж.Оргил нарын удирдлага, зөвлөгөө дор шийдлээ хөгжүүлсэн тус баг харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хиймэл оюун ухааны навигаци, аюулгүй байдлын хөтөч шийдлээ (AI navigation and safety guidance for visually impaired individuals) танилцуулсан юм.
Х.Цэрэндулам (Мэдээллийн технологи хөтөлбөр)
Д.Мөнхзул (Мэдээллийн технологи хөтөлбөр)
О.Номин-Эрдэнэ (Мэдээллийн технологи хөтөлбөр)
Уг арга хэмжээнд Азербайжан, БНХАУ, Вьетнам, Сингапур, Словак, Казахстан, Монгол, Япон зэрэг орнуудын шалгарсан шилдэг 8 баг оролцлоо. Олон улсын багууд БНСУ-ын туршлагатай менторууд болон хөрөнгө оруулагчдаас зөвлөгөө авч, өөрсдийн шийдлүүдээ улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Улмаар 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сөүл хотын COEX төвд зохион байгуулагдсан “2026 E5 KAIST Demo Day” арга хэмжээнд KAIST-ийн шилдэг 8 баг болон олон улсын 8 баг хамтдаа инновацлаг шийдлүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулан өрсөлдлөө.
1971 онд байгуулагдсан KAIST нь БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн цөм юм. Засгийн газрын тогтвортой санхүүжилт, хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан зэргийн тусгайлсан стратегийн дэмжлэгийн үр дүнд KAIST нь:
Тус сургууль Хэрэглээний технологи ялангуяа гүн технологи (deep tech) дээр суурилсан инновацлаг санааг бизнес болгоход ихээхэн анхаарч Startup KAIST ➔ IDEA Factory ➔ Master of Entrepreneurship & Innovation гэсэн систем болон 600 орчим судалгааны лабораторийн эрдэм шинжилгээ, дэвшилтэт технологийн ололт, төгсөгчдийн дэмжих хөтөлбөр дээр тулгуурлан 2026 оны байдлаар 120 оюутны компани байгуулагдсан бөгөөд тэдгээрийн 91.7% нь 5 жилийн дараа ч зах зээлд амжилттай ажилласаар байна.
ШУТИС-ийн “SeeWay” багийн амжилт, оролцоо нь Монголын оюутан залуусын хөгжүүлж буй инновацлаг санаа, технологийн шийдлүүдийг олон улсын тавцанд таниулах, цаашид бүс нутгийн болон дэлхийн зах зээлд гаргах боломжтойг нээсэн чухал алхам боллоо.
Оюутан, судлаачдынхаа гарааны бизнес, инновацын үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажилласан ШУТИС, сургуулийнхаа удирдлага, KAIST Startup-д багийн хамт олон гүн талархал илэрхийлж байна. “SeeWay” багийнхандаа өөрсдийн шийдлээ улам төгөлдөржүүлж, дэлхийн хэмжээний бизнес болгон хөгжүүлэхийг хүсэн ерөөе!
|
Улс |
Их сургууль / Баг |
Хөгжүүлсэн шийдэл |
|
Монгол |
ШУТИС / SeeWay баг |
AI navigation and safety guidance for visually impaired individuals |
|
Азербайжан |
ADA их сургууль / Neura баг |
Workforce Wellness Intelligence-Early detection of Burn-out. |
|
БНХАУ |
Бээжингийн их сургууль, Цинхуа их сургууль / FastSwarm баг |
The Next-Generation Leader in Swarm Intelligence |
|
Вьетнам |
Шуудан ба цахилгаан холбооны технологийн хүрээлэн / ZenIntel баг |
Context-Aware AI chatbot for Specialized Enterprise Growth |
|
Сингапур |
Наньяны технологийн их сургууль / Real AI баг |
Human-activity data for everyday people for Physical AI |
|
Словак |
Словакийн технологийн их сургууль / UniDiaQ баг |
Universal Diagnostic and Acquisition |
|
Казахстан |
Назарбаев их сургууль, Казах-Британийн техникийн их сургууль / Desargues AI баг |
Verifiable Mathematical Intelligence |
|
Япон |
Хоккайдо их сургууль / CDR2 баг |
Turn mining’s negative legacy into CO2 removal plants |




Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate