link

ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
2026-09-16 15:23 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй оюутнуудад зориулсан нэгдсэн уулзалт, Orientation арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд их сургуулийн удирдлагууд шинэ оюутнуудтай уулзаж, ШУТИС-ийн ректор шинэ оюутнууддаа сургалт, эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаа, оюутны хөгжил, соёл, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, их сургуулийн амьдралд амжилттай дасан зохицон суралцах, ШУТИС нь шинэ үеийн инженер, технологич, судлаачдыг бэлтгэх эрхэм зорилготой. Та бүхэн их сургуулийнхаа боломжийг бүрэн ашиглаж, мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг мэргэжилтэн болно гэдэгт итгэлтэй байна хэмээн хүсэн ерөөлөө.

 

Уулзалтын үеэр ШУТИС-ийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элссэн шилдэг элсэгчдэд “ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардуулж, батламж болон дурсгалын зүйлсээр гардууллаа.

Ректорын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан оюутнууд

  • Барилга, архитектурын сургууль – Барилгын инженерчлэл (хамтарсан) хөтөлбөрийн оюутан Б.Тогтохбаяр
  • Барилга, архитектурын сургууль – Архитектур хөтөлбөрийн оюутан Э.Анхбаяр
  • Геологи, уул уурхайн сургууль – Уул уурхайн ашиглалтын технологи (хамтарсан) хөтөлбөрийн оюутан Б.Мандах-Эрдэнэ
  • Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Программ хангамжийн инженерчлэл хөтөлбөрийн оюутан М.Үйлстөгөлдөр
  • Мэдээлэл, холбооны технологийн сургууль – Кибер аюулгүй байдал хөтөлбөрийн оюутан А.Анхцэцэг
  • Механик инженер, тээврийн сургууль – Нисэх, техникийн механик хөтөлбөрийн оюутан А.Төгөлдөр
  • Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль – Анимейшн, мультимедиа дизайн хөтөлбөрийн оюутан А.Ариунжаргал
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургууль – Хэрэглээний математик (хамтарсан) хөтөлбөрийн оюутан М.Жангар
  • Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Сэргээгдэх эрчим хүч (хамтарсан) хөтөлбөрийн оюутан З.Маралаа
  • Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – Сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн оюутан Д.Эрдэнэбаатар

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд шинэ оюутнуудтайгаа уулзах уулзалт, Orientation арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 14-18 ны хугацаанд зохион байгуулна.

 

Affiliated schools