Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй оюутнуудад зориулсан нэгдсэн уулзалт, Orientation арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд их сургуулийн удирдлагууд шинэ оюутнуудтай уулзаж, ШУТИС-ийн ректор шинэ оюутнууддаа сургалт, эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаа, оюутны хөгжил, соёл, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, их сургуулийн амьдралд амжилттай дасан зохицон суралцах, ШУТИС нь шинэ үеийн инженер, технологич, судлаачдыг бэлтгэх эрхэм зорилготой. Та бүхэн их сургуулийнхаа боломжийг бүрэн ашиглаж, мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг мэргэжилтэн болно гэдэгт итгэлтэй байна хэмээн хүсэн ерөөлөө.
Уулзалтын үеэр ШУТИС-ийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элссэн шилдэг элсэгчдэд “ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийг гардуулж, батламж болон дурсгалын зүйлсээр гардууллаа.
Ректорын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан оюутнууд
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд шинэ оюутнуудтайгаа уулзах уулзалт, Orientation арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 14-18 ны хугацаанд зохион байгуулна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрөөр 22 оюутан тэтгэлэг авлаа
“Харилцаа, хандлагад нөлөөлөх сэтгэл зүйн боловсрол” олгох сургалт боллоо
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
“Намрын тэргэл сар – Монгол, Хятадын найрамдал” хятад хэл соёлын өдөрлөг
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа