link

Мастер тогоочдын бэлтгэсэн хоолны өдөрлөг боллоо
2013-12-04 21:36 Админ

ШУТИС-ийн Төв номын сангийн “Оюутан зоог”, Монголын мастер тогоочдын холбоо хамтран өнгөрсөн мягмар гаригт оюутан багш нарын дунд хоолны амталгаат өдөрлөг зохион байгууллаа. ШУТИС-ийн “Оюутан зоог”-т болсон энэхүү өдөрлөгт  20 гаруй нэр төрлийн хоол, таван төрлийн нарийн боов, дюнер кебабаар оюутан багш нарт үйлчилсэн байна. Өдөрлөгийн үеэр оюутнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж амжилттай оролцсон оюутнуудад тодорхой хэмжээний шагнал урамшуулал гардуулсан юм.

 

Энэхүү зөв хооллолт, хоолны ерөнхий мэдлэгийн талаар танилцуулсан өдөрлөгийг цаашид “Оюутан зоог”, Монголын мастер тогоочдын холбооны хамт олон ШУТИС-ийн захиргаатай хамтран ажиллаж оюутан, багш нарт хэрэгцээтэй хоолны өдөрлөгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Affiliated schools