ШУТИС-ийн Төв номын сангийн “Оюутан зоог”, Монголын мастер тогоочдын холбоо хамтран өнгөрсөн мягмар гаригт оюутан багш нарын дунд хоолны амталгаат өдөрлөг зохион байгууллаа. ШУТИС-ийн “Оюутан зоог”-т болсон энэхүү өдөрлөгт 20 гаруй нэр төрлийн хоол, таван төрлийн нарийн боов, дюнер кебабаар оюутан багш нарт үйлчилсэн байна. Өдөрлөгийн үеэр оюутнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж амжилттай оролцсон оюутнуудад тодорхой хэмжээний шагнал урамшуулал гардуулсан юм.


Энэхүү зөв хооллолт, хоолны ерөнхий мэдлэгийн талаар танилцуулсан өдөрлөгийг цаашид “Оюутан зоог”, Монголын мастер тогоочдын холбооны хамт олон ШУТИС-ийн захиргаатай хамтран ажиллаж оюутан, багш нарт хэрэгцээтэй хоолны өдөрлөгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв