link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш нар Монголын багш нарын 47 дахь өдрийн баярыг Соёлын төв өргөөний их танхимд 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээг ШУТИС-ийн ректор Б.Очирбат нээж үг хэлж, Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, удирдах зөвлөлийн гишүүн, БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Лувсанжамц нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ёслолын ажиллагааны үеэр ШУТИС-ийн багш нарт шагналын хур бууж Засгийн газрын болоод бусад газрын шагналаар шагнагдсаныг ШУТИС-ийн удирдлагууд гардуулан өгөв. Тухалбал,
БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
БШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ”
Мөн ШУТИС-ийн ректорын тушаалаар дараах нэр бүхий хүмүүст профессор, дэд профессорын цол олгов.
Профессор |
|
1 |
Жамьянгийн Оюунтүлхүүр |
2 |
Содовын Батхуяг |
3 |
Гомбын Томтогтох |
Дэд профессор |
|
1 |
Бат-Очирын Эрдэнэцэцэг |
2 |
Бавуугийн Чинзориг |
3 |
Норолхоогийн Наранцацралт |
4 |
Доржийн Нямсүрэн |
5 |
Дашдоржийн Ганзориг |
6 |
Даваагийн Лхагвадорж |
7 |
Дашхүүгийн Баясгалан |
8 |
Цэгмидийн Батбаатар |
9 |
Найманнарангийн Чулуунбанди |
10 |
Аюушийн Алтангэрэл |
11 |
Буджавын Ууганбаяр |
12 |
Дугаргарамжавын Цэрэндолгор |
13 |
Баяраагийн Сэр-Од |
Эрдмийн зөвлөлийн шагнал
Ректорын нэрэмжит шагналаар:
Түүнчлэн докторын зэргийн дипломыг 5 хүнд, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр 2, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр 8 хүн тус тус шагнагдав. Мөн “Шилдэг бүтээлийн”, “Оны тэргүүний багш” шалгаруулалт, Спортын 4 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургууль, багш нарт шагналыг нь гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын дараа ШУТИС-ийн багш нарт зориулсан хүндэтгэлийн концерт тоглогдов. Тоглолтонд ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон оюутан залуус монголын гавьяатнуудтай нэг тайзанд гарсан нь үзэгчдийн сонирхолыг татаж байлаа.
Тоглолтонд Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Зангад, Барилгын инженер, архитектурын сургуулийн багш Н.Чулуунбаатар, цэнгээнт бүжгийн “Хос Уянга” хамтлаг, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн төгсөгч Ё.Сүхбаатар, Механик инженерийн сургуулийн төгсөгч Ч.Энхтайван, Улсын филармонийн дуучин С.Баттулга, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Чөлөөт бүжгийн “Бөртэ-Чонын үрс” хамтлаг, МИС-ийн оюутан Д.Тэмүүжин, БИАС-ийн оюутан М.Очирбал, ХИБС-ийн оюутан Н.Энх-Үжин, УУИС-ийн оюутан Ц.Пагмадулам нар оролцож ая дуугаа өргөн барилаа. Тус арга хэмжээг Багш нарын зөвлөл, Оюутны хөгжил үйлчилгээний алба хамтран зохион байгуулжээ.
ШУТИС-ийн багш нар монголын багш нарын баярын 47 дахь өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea