Монголын багш нарын баярын өдрийг ШУТИС-ийн профессор багш тэмдэглэн өнгөрүүллээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн багш нар Монголын багш нарын 47 дахь өдрийн баярыг Соёлын төв өргөөний их танхимд 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээг ШУТИС-ийн ректор Б.Очирбат нээж үг хэлж, Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, удирдах зөвлөлийн гишүүн, БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Л.Лувсанжамц нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

Ёслолын ажиллагааны үеэр ШУТИС-ийн багш нарт шагналын хур бууж Засгийн газрын болоод бусад газрын шагналаар шагнагдсаныг ШУТИС-ийн удирдлагууд гардуулан өгөв. Тухалбал,

БШУЯ-ны  “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

  1. Барилгын инженер, архитехтурын сургуулийн тэргүүлэх профессор-М.Оюунчимэг
  2. Барилгын инженер, архитехтурын сургуулийн Оюутны байрны эрхлэгч-Т.Дугармаа
  3. Геологи, газрын тосны сургуулийн ахлах багш-С.Хишигсүрэн
  4. КТМС-ийн дэд профессор-Т.Нарантуяа
  5. Материал технологийн сургуулийн дэд профессор-М.Баатархүү
  6. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд профессор-Г.Дэмбэрэл
  7. Уул уурхайн инженерийн сургуулийн ахлах багш-Ш.Халтар
  8. Үйлдвэрийн технологи, дизайны сургуулийн дэд профессор-Ж.Аюурсэд
  9. Эрчим хүчний инженерийн сургуулийн ахлах багш-Н.Оюунцэцэг

 

БШУЯ-ны  “ЖУУХ БИЧИГ”

  1. Геологи, газрын тосны сургуулийн багш-Б.Чулуунцэцэг
  2. E-Нээлттэй сургуулитйн дэд захирал-Л.Баяр-Эрдэнэ
  3. E-Нээлттэй сургуулийн ахлах багш-П.Алтанцэцэг
  4. КТМС-ийн ахлах багш-А.Болормаа
  5. КТМС-ийн ахлах багш-Д.Сарангэрэл
  6. КТМС-ийн ахлах багш-У.Дэлгэрсайхан
  7. КТМС-ийн ахлах багш-С.Ганхуяг
  8. Математикийн сургуулийн ахлах багш-Л.Батболд
  9. Багш нарын зөвлөлийн тэргүүн-Д.Долгорсүрэн
  10. Нийгмийн технологийн сургуулийн ахлах багш-Т.Оюунбилэг
  11.  Уул уурхайн инженерийн сургуулийн дэд захирал-Д.Гэрэлт-Од
  12. Үйлдвэрийн технологи, дизайны сургуулийн ахлах багш-Б.Буяндэлгэр
  13. Хэл боловсролын сургуулийн дэд захирал-Ц.Энхбаатар
  14. Эрчим хүчний инженерийн сургуулийн ахлах багш-Ш.Даваахүү

Мөн ШУТИС-ийн ректорын тушаалаар дараах нэр бүхий хүмүүст профессор, дэд профессорын цол олгов.

 

Профессор

1

Жамьянгийн Оюунтүлхүүр

2

Содовын Батхуяг

3

Гомбын Томтогтох

Дэд профессор

1

Бат-Очирын Эрдэнэцэцэг

2

Бавуугийн Чинзориг

3

Норолхоогийн Наранцацралт

4

Доржийн Нямсүрэн

5

Дашдоржийн Ганзориг

6

Даваагийн  Лхагвадорж

7

Дашхүүгийн  Баясгалан

8

Цэгмидийн Батбаатар

9

Найманнарангийн Чулуунбанди

10

Аюушийн Алтангэрэл

11

Буджавын Ууганбаяр

12

Дугаргарамжавын  Цэрэндолгор

13

Баяраагийн Сэр-Од

 

Эрдмийн зөвлөлийн шагнал

  1. Б.Мөнхцэнгэл                 -ГГТС-ийн тэргүүлэх профессор
  2. С.Жаргалан                      -ГГТС-ийн тэргүүлэх профессор
  3. Б.Энхтуяа                         - КТМС-ийн тэргүүлэх профессор
  4. Ү.Цэрмаа                         - МИС-ийн дэд профессор
  5. С.Цэдэндорж                   - УУИС-ийн профессор
  6. Д.Дамдинсүрэн               - ҮТДС-ийн ахлах багш
  7. З.Баттогтох                      - ЭХИС-ийн ахлах багш

 Ректорын нэрэмжит шагналаар:

  1. Н.Саранчимэг                             -БИАС-ийн ахлах багш
  2. М.Алей                                       -ГГТС-ийн тэргүүлэх профессор
  3. Л.Доржпагма                              -Е-НС-ийн програмист
  4. Ж.Пүрэвсүрэн                             -КТМС-ийн дэд профессор
  5. Т.Гэрэлтуяа                                - МС-ийн ахлах багш
  6. А.Сарнай                                    -МТС-ийн ахлах багш
  7. Д.Оюун                                      - МИС-ийн ахлах багш
  8. Д.Ариунболор                             -ҮТДС-ийн дэд захирал
  9. Э.Сайнбилэг                                -ХБС-ийн ахлах багш
  10. 10. Ч.Улам-Оргил                        -ЭХИС-ийн ахлах багш нар шагнагдав.

Түүнчлэн докторын зэргийн дипломыг 5 хүнд, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр 2, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр 8 хүн тус тус шагнагдав. Мөн “Шилдэг бүтээлийн”, “Оны тэргүүний багш” шалгаруулалт, Спортын 4 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургууль, багш нарт шагналыг нь гардууллаа.

 

Шагнал гардуулах ёслолын дараа ШУТИС-ийн багш нарт зориулсан хүндэтгэлийн концерт тоглогдов. Тоглолтонд ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон оюутан залуус монголын гавьяатнуудтай нэг тайзанд гарсан нь үзэгчдийн сонирхолыг татаж байлаа.

 

Тоглолтонд Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Зангад, Барилгын инженер, архитектурын сургуулийн багш Н.Чулуунбаатар, цэнгээнт бүжгийн “Хос Уянга” хамтлаг, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн төгсөгч Ё.Сүхбаатар, Механик инженерийн сургуулийн төгсөгч Ч.Энхтайван, Улсын филармонийн дуучин С.Баттулга, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Чөлөөт бүжгийн “Бөртэ-Чонын үрс” хамтлаг, МИС-ийн оюутан Д.Тэмүүжин, БИАС-ийн оюутан М.Очирбал, ХИБС-ийн оюутан Н.Энх-Үжин, УУИС-ийн оюутан Ц.Пагмадулам нар оролцож ая дуугаа өргөн барилаа. Тус арга хэмжээг Багш нарын зөвлөл, Оюутны хөгжил үйлчилгээний алба хамтран зохион байгуулжээ.

ШУТИС-ийн багш нар монголын багш нарын баярын 47 дахь өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.


ТГ