link
ШУТИС-д хэрэгжиж буй “Багш, оюутны долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд залуу багш нарт зориулсан “Багшийн ёс зүй, имидж бүрдүүлэлт” сургалт семинарыг гурван өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалт, семинарт 125 залуу багш хамрагдав.

Сургалт семинарын зорилго:
- Сургалтанд хамрагдаж буй багш нарт ёс зүйн үндсэн ойлголтууд,
- ёс суртахууны үнэлэмж хэрхэн бүрддэг,
- сургуулийн орчинд багш оюутны харилцаа,
- түүний хэм хэмжээ ямар байх ёстой хийгээд багш хүний үүрэг, хариуцлага
- харилцааны соёл зэрэг имиджийг хэрхэн бүрдүүлэх талаар мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн.
Сургалт семинарын хөтөлбөр:
|
№ |
Агуулга |
Хичээлийн сэдэв |
Багш нар |
|
1. |
Багшийн ёс зүйн асуудал
|
|
- НТС-ийн ЭШИЭДЗ доктор Ц. Батцэрэн |
|
- НТС-ийн ТСС-ын профессорын багийн дэд профессор, доктор Д. Наранцацрал |
||
|
- ҮТДС-ийн багш, Б.Оюун-Эрдэнэ, Д.Буяндэлгэр нар |
||
|
2. |
Багш оюутны харилцааны асуудал
|
|
- НТС-ийн ТСС-ын профессорын багийн дэд профессор, доктор Д. Наранцацрал |
|
- НТС-ийн ЭШИЭДЗ доктор Ц. Батцэрэн, ОХҮА-ны мэргэжилтэн Д. Цогзолмаа |
||
|
-ОХҮА-ны мэргэжилтэн Д. Цогзолмаа |
Сургалт семинарт хамрагдсан багш нар “багш оюутны хоорондын харилцаа”-нд тулгардаг асуудлыг дэвшүүлэн өөрсдийн туршлага, сургалт, хүмүүжлийн арга барилаас бусаддаа хуваалцаж харилцан санал солилцож сургалт үр өгөөжтэй явагдлаа. Уг сургалтыг зохион байгуулсан багш нар зөвлөмж боловсруулан гаргахаар ажиллаж байна.

Тус сургалт семинарыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн Сургалтын проректор Х.Энхжаргал, проректор Т.Намнан, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад талархсанаа илэрхийлье.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба,
Нийгмийн технологийн сургууль
Үйлдвэрийн технологи, дизайны сургууль
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship