link

ÌÀÃÈÑÒÐÛÍ Ò¯ÂØÍÈÉ ÑÓÐÃÀËÒÀÍÄ ÎÞÓÒÀÍ &#22
2008-01-14 18:00 Админ

     ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
       МАГИСТРАНТУРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА
 

2007-2008-оны хичээлийн жилд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн  магистрантурын  сургалтад элсэлт авна. Элсүүлэх мэргэжлийн чиглэлээр сонирхсон хүмүүс ШУТИС-ийн  web:http://www.must.edu.mn/ хаягаар болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр биеэр ирж танилцаж болно.Элсэх хүсэлтэй хүмүүсийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр 2008-оны 01-р сарын 14-наас 01-р сарын 25-ний өдрүүдэд бүртгэнэ.
Элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний мэдлэгээр  нэгдсэн шалгалт авна.
Бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн /GPA/ 2.5-аас дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно. 
Элсэлтийн шалгалт 01 сарын 28-ний өдрийн 11.00 цагт ШУТИС-ийн төв байрны 401 тоотод авна.
Магистрын хичээл 2008-оны 02-р сарын 04-нд эхлэнэ.
Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараахь материалыг бүрдүүлж ирнэ.
• Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
• Бакалаврын баталгаажуулсан хуулбар
• 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
• Бүртгэлийн хураамж
    
ШУТИС-ИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА
  Харилцах утас:    322126, 324590-(1031),   Mobile: 99042993
                                  e-mail:  srchts@must.edu.mn

Affiliated schools