ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
МАГИСТРАНТУРЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВНА
2007-2008-оны хичээлийн жилд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн магистрантурын сургалтад элсэлт авна. Элсүүлэх мэргэжлийн чиглэлээр сонирхсон хүмүүс ШУТИС-ийн web:http://www.must.edu.mn/ хаягаар болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр биеэр ирж танилцаж болно.Элсэх хүсэлтэй хүмүүсийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр 2008-оны 01-р сарын 14-наас 01-р сарын 25-ний өдрүүдэд бүртгэнэ.
Элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний мэдлэгээр нэгдсэн шалгалт авна.
Бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн /GPA/ 2.5-аас дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно.
Элсэлтийн шалгалт 01 сарын 28-ний өдрийн 11.00 цагт ШУТИС-ийн төв байрны 401 тоотод авна.
Магистрын хичээл 2008-оны 02-р сарын 04-нд эхлэнэ.
Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараахь материалыг бүрдүүлж ирнэ.
• Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
• Бакалаврын баталгаажуулсан хуулбар
• 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
• Бүртгэлийн хураамж
ШУТИС-ИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА
Харилцах утас: 322126, 324590-(1031), Mobile: 99042993
e-mail: srchts@must.edu.mn
Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: "Дижитал эриний хөдөлмөр эрхлэлтийн боломж” нэгдсэн форум, өдөрлөг болно.
Доктор Барри Керзиний лекцэнд та бүхнийг урьж байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв