link

2009 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
2008-05-12 18:05 Админ

 2009 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болсон тул төслийн саналаа “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын дагуу боловсруулан 2008 оны 05-р сарын 26-ны дотор ШУТГ-т ирүүлнэ үү.

Доорхи хүснэгтэнд ШУТИС-тай холбоотой сэдвүүдийг оруулав. Зарлагдсан бүх сэдвүүдийг “Өдрийн сонин”-ы 2008 оны 05-р сарын 06-ны 109 дугаараас харж болно. 

Д.Энхбат 

ШУТГазар

¹

Төслийн нэр, хэрэгжүүлэх хугацаа, нөхцөл

Төслийн хүрээнд боловсруулах эцсийн үр дүн

Захиалагч: ҮХЯ

1

Арьс ширний боловсруулалтын явцад үсний булцууг биотехнологийн аргаар задалж, байгаль орчинд халгүй технологийн горим тогтоох, тоног төхөөрөмжийн тохируулгын судалгаа хийх

2009-2011 

Санхүүжилтийн 30%-ийг үйлдвэрлэгч хариуцах

-Арьс ширний үсний булцууг биотехнологийн аргаар задалж боловсруулах онолын үндэслэл

- Арьс ширний боловсруулалтын дамжлагад ферментийн болон бусад арга хэрэглэх технологийн горим

- Арьс ширний үсний булцууг биотехнологийн аргаар задалж үс авах технологийн заавар

- Хортой болон аюултай химийн бодисын хэрэглээг бууруулж, хаягдлыг холбогдох стандартын хэмжээнд хүргэх

- Арьс ширний үйлдвэрээс гарах завол ноос, хялгас, ноолуурын бохирдлыг багасгаж, гарцыг нэмэгдүүлэõ

2

Ойн талбайг цэвэрлэх замаар унаанги, мөчир, гишүү, хожуулыг ашиглан MDF хавтан үйлдвэрлэх технологи

2009-2011

Санхүүжилтийн 30%-ийг үйлдвэрлэгч хариуцах

Ойн ашиглалтын Төв, Хөвсгөл, Зүүн бүсийн районы 1га талбайд хөглөрөн байгаа унаанги, гишүү, мөчир, хожуулын нөөцийн судалгаа

- Бага хүчин чадлын зөөврийн цехийн технологи

3

Ерөө голын сав газрын төмрийн хүдрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах технологийн судалгаа

2009-2010

Санхүүжилтийн 30%-ийг үйлдвэрлэгч хариуцах

-Төмөртэйн ордны хүдэрт хийх лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилтууд (хүдрийн эрдсийн судалгаа, баяжуулалт болон агломераци)

- Туршилтыг хүдрийн бүх төрөл (исэлдсэн, бага хүхэртэй, хүхэртэй )-ийн эрдсийн физик болон химийн тоон үзүүлэлт, хүдрийг боловсруулах тохиромжтой аргын сонголт

- Туршилтын баяжмалын үйлдвэрлэлийн технологийн үзүүлэлтүүд

- Төмөртэйн ордыг түшиглэн байгуулах төмрийн үйлдвэрийн төсөл (анхдагч хувилбар)

4

Гянтболдын хүдрийн судалгаа, стандартын баяжмалууд ялгах технологи, жижиг үйлдвэрлэлийн ТЭЗҮ

2009-2011

- Гянтболдын гол эрдэс болох вольфрамитын минералоги-технологийн онцлогийг тогтоох судалгаа

- Экспортын чиглэлийн шинэ бүтээгдэхүүний зориулалтын стандартын баяжмалууд ялгах технологи

- Гянтболдын хүдрээс стандартын баяжмалууд ялгах жижиг үйлдвэрийн ТЭЗҮ

 

5

Үүсмэл ордын экологи, эдийн засгийн үнэлгээ, уул-техникийн нөхөн сэргээлтийн технологи

2009-2011

- Үүсмэл (техноген) ордуудын нөөцийн хэмжээ, тархалт агуулга, ашиглах боломжийн тодорхой судалгаа, экологи-эдийн засгийн үнэлгээ

- Ордын нөөцийн дахин баяжигдах боломж, ашиглалт, баяжуулалтын дэвшилтэт технологи сонгох аргачлал, тооцоо судалгаа

- Алт, мөнгө, зэс, молибдены үүсмэл ордуудын нөөцийн нэгдсэн үнэлгээ

- Нөхөн сэргээлтийн технологитой уялдуулан тодорхойлсон үүсмэл ордыг ашиглахад засгийн хувьд үр ашигтай байх шалгуур үзүүлэлт, харьцуулсан судалгаа, үүсмэл ордыг ашиглах техник төхөөрөмжийн сонголт 

- Манай нөхцөлд тохирох бага оврын тоног төхөөрөмжүүдийн сонголт, хялбар төхөөрөмжийн зураг схем, биет загварын туршилт

- Үүсмэл ордыг ашиглах нэг маягийн ТЭЗҮ, нөхөн сэргээлтийн зөвлөмж, гарын авлага, стандарт норм.

6

Газрын ховор элемент агуулсан хүдрүүдийн технологийн судалгаа

2009-2011

- Баян-Өлгий, Өмнөговь аймгуудын нутаг дахь газрын ховор элемент агуулсан орд газар, илрэлүүдийн хүдрийн эрдсийн болон химийн найрлага

- Газрын ховор элемент агуулсан хүдрийн баяжигдах шинж чанарыг тодорхойлох

- Газрын ховор элемент агуулсан хүдрээс баяжмал гаргаж авах, гүн боловсруулалт хийх технологи

- Газрын ховор элемент агуулсан хүдрийг баяжуулах явцад дайвар бүтээгдэхүүн гаргаж авах технологийн судалгаа

7

Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлогод чиглэсэн стратегийн технологийн судалгаа

2009-2010

- МУ-ын боловсруулах аж үйлдвэр дэх технологийн түвшний болон чиглэлийн судалгаа

- Аж үйлдвэрийн хөгжлийг хангахад чиглэсэн стратегийн технологийн буюу нанотехнологи, биотехнологи, экотехнологи, мэдээллийн технологи, мехатроникийн, чиглэлүүдийг ашиглах, хөгжүүлэх судалгаа, бодлогын баримт бичиг

- Боловсруулах салбарын үр ашгийн тооцоо

Захиалагч:ТЭХЯ

8

Нүүрсний иж бүрэн боловсруулалтын судалгаа

2009-2010

- Монгол орны хүрэн нүүрсний хийжүүлэлтийн хими-технологийн лабораторийн судалгаа

- Нүүрсийг хийжүүлэх орчин үеийн лабораторийн реакторын зохион бүтээлт

- Сонгосон ордны нүүрсэн дэх метан хийн агууламжийг тодорхойлох судалгаа, лабораторийн шинжилгээ

- Нүүрсний метан хийг олборлох ордуудын байршил, талбайг тогтоосон баримт бичиг, газар зүйн байршлын зураглал

- Нүүрс хийжүүлэх технологи болон нүүрсний давхрагын  метан хийг ашиглах зөвлөмж

- Нүүрсийг иж бүрэн боловсруулж ашиглах ойрын болон хэтийн төлөвийн үндсэн чиглэл

9

Монгол улсын эрчим хүчний системийн оновчтой горимыг удирдах аргачлалыг боловсруулах

2009-2011

- Төвийн эрчим хүчний системийн горимын оновчлол боловсруулах арга зүй

- Төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын эрчим хүчний зарцуулалтыг тодорхойлох үзүүлэлтүүд

- Төвийн эрчим хүчний системийн горимын оновчлолын эдийн засгийн үр ашгийн тооцоо, үр дүнгийн зөвлөмж

10

Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлын  үнэлгээ, түүнийг дээшлүүлэх арга замыг судлах

2009-2010

- Монгол улсын түлш, эрчим хүчний салбарын аюулгүй байдлын түвшний үнэлгээ, хямралын зааг , түүнд нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд

- Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд эрчим хүчний аюулгүй байдлын нөлөөллийн зэрэглэл, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

- Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах  үндсэн арга зам, шалгуур үзүүлэлтүүд 

Захиалагч: ЗТАЖЯ

11

Гео тор ашиглан асфальт-бетон хучилттай замын хагарлыг бууруулах судалгаа

2009-2010

- Нийслэлийн авто замын тодорхой хэсгүүдэд геотор дэвсэж ажиглалт, туршилт хийх

- Монгол орны нөхцөлд тохирсон геоторны төрөл, хийц

- Геотор бүхий асфальтбетон хучилтын хийц төлөвлөх тооцооны заавар

- Геотор бүхий асфальтбетон хучилт дэвсэх аргачилсан заавар, журам

12

Хатуу ба хатуу бус хучилттай замын бат бэхийг оношилж, хучилтын хийцийг хүчитгэн төлөвлөж, боловсронгуй болгох  судалгаа

2009-2010

- Авто замын хатуу ба хатуу бус хучилтын хийцийн бат бэхийг оношлох аргачлал

- Асфальтбетон хучилтын хийцийг хүчитгэх судалгаа

13

Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах

2009-2011

- Гол мөрний эхийг хамгаалах, усны орчныг  нөхөн сэргээх үндэслэл

- Усны нөөцийн ашиглалт, хэрэглээнд тулгуурлан экологи-эдийн засгийн ялгавартай үнэлгээ / хэрэглэгч бүрээр/

- Голын гидротехникийн  барилга байгууламжийн байгаль орчинд ээлтэй технологийн загвар

- Голын усны чанарын үнэлгээний хурдавчилсан  арга

14

Е-сургалтын программ хангамж боловсруулах

2009-2010

- Е-сургалт явуулах цогц программ хангамж

- Е-хичээл бэлтгэх хэрэглээний программ хангамж

 

 

Affiliated schools