2009 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах болсон тул төслийн саналаа “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын дагуу боловсруулан 2008 оны 05-р сарын 26-ны дотор ШУТГ-т ирүүлнэ үү.
Доорхи хүснэгтэнд ШУТИС-тай холбоотой сэдвүүдийг оруулав. Зарлагдсан бүх сэдвүүдийг “Өдрийн сонин”-ы 2008 оны 05-р сарын 06-ны 109 дугаараас харж болно.
Д.ЭнхбатШУТГазар
¹ | Төслийн нэр, хэрэгжүүлэх хугацаа, нөхцөл | Төслийн хүрээнд боловсруулах эцсийн үр дүн |
Захиалагч: ҮХЯ | ||
1 | Арьс ширний боловсруулалтын явцад үсний булцууг биотехнологийн аргаар задалж, байгаль орчинд халгүй технологийн горим тогтоох, тоног төхөөрөмжийн тохируулгын судалгаа хийх 2009-2011 Санхүүжилтийн 30%-ийг үйлдвэрлэгч хариуцах | -Арьс ширний үсний булцууг биотехнологийн аргаар задалж боловсруулах онолын үндэслэл - Арьс ширний боловсруулалтын дамжлагад ферментийн болон бусад арга хэрэглэх технологийн горим - Арьс ширний үсний булцууг биотехнологийн аргаар задалж үс авах технологийн заавар - Хортой болон аюултай химийн бодисын хэрэглээг бууруулж, хаягдлыг холбогдох стандартын хэмжээнд хүргэх - Арьс ширний үйлдвэрээс гарах завол ноос, хялгас, ноолуурын бохирдлыг багасгаж, гарцыг нэмэгдүүлэõ |
2 | Ойн талбайг цэвэрлэх замаар унаанги, мөчир, гишүү, хожуулыг ашиглан MDF хавтан үйлдвэрлэх технологи 2009-2011 Санхүүжилтийн 30%-ийг үйлдвэрлэгч хариуцах | Ойн ашиглалтын Төв, Хөвсгөл, Зүүн бүсийн районы 1га талбайд хөглөрөн байгаа унаанги, гишүү, мөчир, хожуулын нөөцийн судалгаа - Бага хүчин чадлын зөөврийн цехийн технологи |
3 | Ерөө голын сав газрын төмрийн хүдрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах технологийн судалгаа 2009-2010 Санхүүжилтийн 30%-ийг үйлдвэрлэгч хариуцах | -Төмөртэйн ордны хүдэрт хийх лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилтууд (хүдрийн эрдсийн судалгаа, баяжуулалт болон агломераци) - Туршилтыг хүдрийн бүх төрөл (исэлдсэн, бага хүхэртэй, хүхэртэй )-ийн эрдсийн физик болон химийн тоон үзүүлэлт, хүдрийг боловсруулах тохиромжтой аргын сонголт - Туршилтын баяжмалын үйлдвэрлэлийн технологийн үзүүлэлтүүд - Төмөртэйн ордыг түшиглэн байгуулах төмрийн үйлдвэрийн төсөл (анхдагч хувилбар) |
4 | Гянтболдын хүдрийн судалгаа, стандартын баяжмалууд ялгах технологи, жижиг үйлдвэрлэлийн ТЭЗҮ 2009-2011 | - Гянтболдын гол эрдэс болох вольфрамитын минералоги-технологийн онцлогийг тогтоох судалгаа - Экспортын чиглэлийн шинэ бүтээгдэхүүний зориулалтын стандартын баяжмалууд ялгах технологи - Гянтболдын хүдрээс стандартын баяжмалууд ялгах жижиг үйлдвэрийн ТЭЗҮ
|
5 | Үүсмэл ордын экологи, эдийн засгийн үнэлгээ, уул-техникийн нөхөн сэргээлтийн технологи 2009-2011 | - Үүсмэл (техноген) ордуудын нөөцийн хэмжээ, тархалт агуулга, ашиглах боломжийн тодорхой судалгаа, экологи-эдийн засгийн үнэлгээ - Ордын нөөцийн дахин баяжигдах боломж, ашиглалт, баяжуулалтын дэвшилтэт технологи сонгох аргачлал, тооцоо судалгаа - Алт, мөнгө, зэс, молибдены үүсмэл ордуудын нөөцийн нэгдсэн үнэлгээ - Нөхөн сэргээлтийн технологитой уялдуулан тодорхойлсон үүсмэл ордыг ашиглахад засгийн хувьд үр ашигтай байх шалгуур үзүүлэлт, харьцуулсан судалгаа, үүсмэл ордыг ашиглах техник төхөөрөмжийн сонголт - Манай нөхцөлд тохирох бага оврын тоног төхөөрөмжүүдийн сонголт, хялбар төхөөрөмжийн зураг схем, биет загварын туршилт - Үүсмэл ордыг ашиглах нэг маягийн ТЭЗҮ, нөхөн сэргээлтийн зөвлөмж, гарын авлага, стандарт норм. |
6 | Газрын ховор элемент агуулсан хүдрүүдийн технологийн судалгаа 2009-2011 | - Баян-Өлгий, Өмнөговь аймгуудын нутаг дахь газрын ховор элемент агуулсан орд газар, илрэлүүдийн хүдрийн эрдсийн болон химийн найрлага - Газрын ховор элемент агуулсан хүдрийн баяжигдах шинж чанарыг тодорхойлох - Газрын ховор элемент агуулсан хүдрээс баяжмал гаргаж авах, гүн боловсруулалт хийх технологи - Газрын ховор элемент агуулсан хүдрийг баяжуулах явцад дайвар бүтээгдэхүүн гаргаж авах технологийн судалгаа |
7 | Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлогод чиглэсэн стратегийн технологийн судалгаа 2009-2010 | - МУ-ын боловсруулах аж үйлдвэр дэх технологийн түвшний болон чиглэлийн судалгаа - Аж үйлдвэрийн хөгжлийг хангахад чиглэсэн стратегийн технологийн буюу нанотехнологи, биотехнологи, экотехнологи, мэдээллийн технологи, мехатроникийн, чиглэлүүдийг ашиглах, хөгжүүлэх судалгаа, бодлогын баримт бичиг - Боловсруулах салбарын үр ашгийн тооцоо |
Захиалагч:ТЭХЯ | ||
8 | Нүүрсний иж бүрэн боловсруулалтын судалгаа 2009-2010 | - Монгол орны хүрэн нүүрсний хийжүүлэлтийн хими-технологийн лабораторийн судалгаа - Нүүрсийг хийжүүлэх орчин үеийн лабораторийн реакторын зохион бүтээлт - Сонгосон ордны нүүрсэн дэх метан хийн агууламжийг тодорхойлох судалгаа, лабораторийн шинжилгээ - Нүүрсний метан хийг олборлох ордуудын байршил, талбайг тогтоосон баримт бичиг, газар зүйн байршлын зураглал - Нүүрс хийжүүлэх технологи болон нүүрсний давхрагын метан хийг ашиглах зөвлөмж - Нүүрсийг иж бүрэн боловсруулж ашиглах ойрын болон хэтийн төлөвийн үндсэн чиглэл |
9 | Монгол улсын эрчим хүчний системийн оновчтой горимыг удирдах аргачлалыг боловсруулах 2009-2011 | - Төвийн эрчим хүчний системийн горимын оновчлол боловсруулах арга зүй - Төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын эрчим хүчний зарцуулалтыг тодорхойлох үзүүлэлтүүд - Төвийн эрчим хүчний системийн горимын оновчлолын эдийн засгийн үр ашгийн тооцоо, үр дүнгийн зөвлөмж |
10 | Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлын үнэлгээ, түүнийг дээшлүүлэх арга замыг судлах 2009-2010 | - Монгол улсын түлш, эрчим хүчний салбарын аюулгүй байдлын түвшний үнэлгээ, хямралын зааг , түүнд нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүд - Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд эрчим хүчний аюулгүй байдлын нөлөөллийн зэрэглэл, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ - Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үндсэн арга зам, шалгуур үзүүлэлтүүд |
Захиалагч: ЗТАЖЯ | ||
11 | Гео тор ашиглан асфальт-бетон хучилттай замын хагарлыг бууруулах судалгаа 2009-2010 | - Нийслэлийн авто замын тодорхой хэсгүүдэд геотор дэвсэж ажиглалт, туршилт хийх - Монгол орны нөхцөлд тохирсон геоторны төрөл, хийц - Геотор бүхий асфальтбетон хучилтын хийц төлөвлөх тооцооны заавар - Геотор бүхий асфальтбетон хучилт дэвсэх аргачилсан заавар, журам |
12 | Хатуу ба хатуу бус хучилттай замын бат бэхийг оношилж, хучилтын хийцийг хүчитгэн төлөвлөж, боловсронгуй болгох судалгаа 2009-2010 | - Авто замын хатуу ба хатуу бус хучилтын хийцийн бат бэхийг оношлох аргачлал - Асфальтбетон хучилтын хийцийг хүчитгэх судалгаа |
13 | Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах 2009-2011 | - Гол мөрний эхийг хамгаалах, усны орчныг нөхөн сэргээх үндэслэл - Усны нөөцийн ашиглалт, хэрэглээнд тулгуурлан экологи-эдийн засгийн ялгавартай үнэлгээ / хэрэглэгч бүрээр/ - Голын гидротехникийн барилга байгууламжийн байгаль орчинд ээлтэй технологийн загвар - Голын усны чанарын үнэлгээний хурдавчилсан арга |
14 | Е-сургалтын программ хангамж боловсруулах 2009-2010 | - Е-сургалт явуулах цогц программ хангамж - Е-хичээл бэлтгэх хэрэглээний программ хангамж |
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо