link

Багш авах зар
2010-01-06 08:00 Админ

Багшаар бэлтгэгдэн магистрантур төгсөж байгаа, гэрээт, цалинтай гэрээт багшаар ажиллаж байгаа, багшийн албан тушаалаас бусад албан тушаалд ажиллаж байгаа ажилтан  нараас багшийн сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-д заасан болзол шаардлага хангасан хүмүүсийн бүртгэлийг  2010 оны 1 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ажлын цагаар 1-201 тоотод явуулна.

Бүрдүүлэх материал
1.    Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /анкет/-ыг зааврын дагуу бүрэн бөглөсөн байх
2.    Мэргэжлийн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн диплом, эрдмийн цолны үнэмлэх, тэдгээрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3.    Бүтээлийн жагсаалт /дэлгэрэнгүй/
4.    Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
5.    3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
6.    Бүртгэлийн хураамж

2010 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 1400 цагаас “Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд сонгон шалгаруулалтанд орж байгаа хүн бүртэй ярилцлага хийж, тэнцсэн хүмүүсээс дараах чиглэлээр шалгалт авна. Үүнд:
1.    Мэргэжлийн бэлтгэл, ур чадварын шалгалт 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1000 цагаас
2.    Гадаад хэлний мэдлэг, компьютер ашиглах чадварын шалгалтууд 2010 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1100 цагаас

Жич: 2009 онд багшийн сонгон шалгаруулалтанд орж гадаад хэлний мэдлэг, компьютер ашиглах чадварын шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүс хуваарийн дагуу бүртгүүлж, холбогдох шалгалтыг өгөх боломжтой.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Affiliated schools