Багшаар бэлтгэгдэн магистрантур төгсөж байгаа, гэрээт, цалинтай гэрээт багшаар ажиллаж байгаа, багшийн албан тушаалаас бусад албан тушаалд ажиллаж байгаа ажилтан нараас багшийн сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-д заасан болзол шаардлага хангасан хүмүүсийн бүртгэлийг 2010 оны 1 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ажлын цагаар 1-201 тоотод явуулна.
Бүрдүүлэх материал
1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /анкет/-ыг зааврын дагуу бүрэн бөглөсөн байх
2. Мэргэжлийн боловсролын бакалавр, магистр, докторын зэргийн диплом, эрдмийн цолны үнэмлэх, тэдгээрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3. Бүтээлийн жагсаалт /дэлгэрэнгүй/
4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
5. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
6. Бүртгэлийн хураамж
2010 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр 1400 цагаас “Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд сонгон шалгаруулалтанд орж байгаа хүн бүртэй ярилцлага хийж, тэнцсэн хүмүүсээс дараах чиглэлээр шалгалт авна. Үүнд:
1. Мэргэжлийн бэлтгэл, ур чадварын шалгалт 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1000 цагаас
2. Гадаад хэлний мэдлэг, компьютер ашиглах чадварын шалгалтууд 2010 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1100 цагаас
Жич: 2009 онд багшийн сонгон шалгаруулалтанд орж гадаад хэлний мэдлэг, компьютер ашиглах чадварын шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан хүмүүс хуваарийн дагуу бүртгүүлж, холбогдох шалгалтыг өгөх боломжтой.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
ШУТИС-ийн Ректорын хамт олонтой хийх уулзалтад цахимаар оролцож, санал өгөх боломжтой
ШУТИС-ийн оюутнуудыг оюутны III байранд харьяалагдах сургууль харгалзахгүй бүртгэхээр боллоо
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
ШУТИС-ийн оюутны III байранд оюутан хүлээн авах цахим бүртгэл явагдана
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хурлын удирдамж