link
Дэлхийн түвшний ажлын соёлтой групп компани “М-Си-Эс”-д ажиллах боломж ШУТИС-ийн төгсөгч Танд нээлттэй байна. “М-Си-Эс” Группын ажилтан сонгон шалгаруулах II шат болох “Асуудал шийдвэрлэх чадварын тест”-ийн шалгалт дараах өдрүүдэд явагдана. Үүнд:
Энэхүү шалгалтанд 2011 оны хаврын бүх төгсөгчид хамрагдах боломжтой ба дараахи тохиолдолуудад шалгалтанд орох боломжгүй юм. Үүнд:
Уг шалгалтанд тэнцсэнээр ажил горилж буй төгсөгч сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох эрхтэй болох бөгөөд тус Группын харьяа компаниудад өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болох юм.
Ажилтан сонгон шалгаруулах үе шат /нэмэлт мэдээлэл/
М-Си-Эс Групп нь ажилтанг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг.
I үе шат: Анкет бөглөх /Шалгалт авах өдөр анкет бөглөнө/
II үе шат: Асуудал шийдвэрлэх чадварын тест авах /2011.06.22-24-ны өдрүүдэд/
III үе шат: Эхний шатны ярилцлага /Тестийн шалгалтанд тэнцсэн болон сонирхол татахуйц ажил горилогчдыг ярилцлаганд урина/
IV үе шат : Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага /Эхний ярилцлаганд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн ур чадварын болон бусад ур чадваруудыг нь шалгана. (ярилцлага, нэмэлт даалгавар) /
V үе шат: Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана
Шалгуулагч шалгалтанд ирэхдээ:
1. Иргэний үнэмлэх, дүнгийн хуудас
2. Баллуур, харандаа, тооны машин
3. Дээр заасан хичээлийн байр, хугацаанд ирсэн байна.
Жич: Асуудал шийдвэрлэх чадварын тестийг шалгуулагчаас нэг удаа л авдаг учир дадлага тестийн дагуу сайтар бэлдэхийг санал болгож байна.
Шалгалтыг зохион байгуулагч:
“М-Си-Эс” Группын Хүний нөөцийн газар
ШУТИС. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 324085, 99295078
ШУТИС-ийн Төгсөгч таны ажиллах боломжтой “М-Си-Эс” Группын харьяа компаниуд