ШУТИС төгсөгчдөд: "М-Си-Эс" Группын ажилтан сонгон шалгаруулах АШЧТест 6 сарын 27-29-нд явагдахаар боллоо.

 Дэлхийн түвшний ажлын соёлтой групп компани “М-Си-Эс”-д ажиллах боломж ШУТИС-ийн төгсөгч Танд нээлттэй байна. “М-Си-Эс” Группын ажилтан сонгон шалгаруулах II шат  болох “Асуудал шийдвэрлэх чадварын тест”-ийн шалгалт дараах өдрүүдэд  явагдана.  Үүнд:

  • 6 сарын 27-нд КТМС-ийн 130 тоотод 10 цагаас /КТМС, МХТС-ийн төгсөгчид/
  • 6 сарын 28-нд МИС-ийн 106 тоотод 10 цагаас /МИС, ХИБС-ийн төгсөгчид/
  • 6 сарын 29-нд ШУТИС II байрны ТВ-заал-нд 10 цагаас / ЭХИС, БИАС-ийн төгсөгчид болон бусад/

Энэхүү шалгалтанд 2011 оны хаврын бүх төгсөгчид хамрагдах боломжтой ба дараахи тохиолдолуудад шалгалтанд орох боломжгүй юм. Үүнд: 

  • 2010 онд "MCS" Группын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар уг шалгалтыг өгсөн
  • 2011 онд"MCS" Группын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар уг шалгалтыг өгсөн
  • Урьд өмнө нь "МСS" Группын харъяа охин компаниудын хүний нөөцөд бүртгүүлэн /дадлагажих болон ажиллахаар/ уг шалгалтыг өгсөн.
  • 2011 оны 6 сарын 10-нд энэхүү шалгалтыг өгсөн 

Уг шалгалтанд тэнцсэнээр ажил горилж буй төгсөгч сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох эрхтэй болох бөгөөд тус Группын харьяа компаниудад өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болох юм.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат /нэмэлт мэдээлэл/

М-Си-Эс Групп нь ажилтанг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд  ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг. 

I үе шат: Анкет бөглөх  /Шалгалт авах өдөр анкет бөглөнө/

II үе шат: Асуудал шийдвэрлэх чадварын тест авах /2011.06.22-24-ны өдрүүдэд/ 

III үе шат: Эхний шатны ярилцлага /Тестийн шалгалтанд тэнцсэн болон сонирхол татахуйц ажил горилогчдыг ярилцлаганд урина/

IV үе шат : Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага  /Эхний ярилцлаганд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн ур чадварын болон бусад ур чадваруудыг нь шалгана. (ярилцлага, нэмэлт даалгавар) /

V  үе шат: Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана

Шалгуулагч шалгалтанд ирэхдээ:

1. Иргэний үнэмлэх, дүнгийн хуудас  

2. Баллуур, харандаа, тооны машин  

3. Дээр заасан хичээлийн байр, хугацаанд ирсэн байна. 

Жич: Асуудал шийдвэрлэх чадварын тестийг шалгуулагчаас нэг удаа л авдаг учир дадлага тестийн дагуу сайтар бэлдэхийг санал болгож байна.

 

       

                                                 Шалгалтыг зохион байгуулагч:

                                            “М-Си-Эс” Группын Хүний нөөцийн газар

                                         ШУТИС. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

                                                     Утас: 324085, 99295078

 

 

ШУТИС-ийн Төгсөгч таны ажиллах боломжтой “М-Си-Эс” Группын харьяа компаниуд

Мэдээлэл, харилцаа холбоо

  • М-Си-Эс Электроникс ХХК
  • Юнитэл Корпораци ХХК

Хүнсний үйлдвэрлэл

  • Спирт Бал Бурам ХК
  • М-Си-Эс Кока кола ХХК
  • М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК

Үл хөдлөх хөрөнгө

  • М-Си-Эс Проперти ХХК
  • Сэнтрал Тауэр

Уул уурхай

  • Энержи Ресурс ХХК

Инженеринг, дэд бүтэц

  • М-Си-Эс Интернэйшнл ХХК

Борлуулалт- түгээлт

  • Зүүнхараа трейд ХХК
  • Анунгоо ХХК
  • М-Си-Эс Дистрибюшин ХХК
  • Анун ХХК

Ноолуур

  • Гоёо ХХК

Зочид буудал, Үйлчилгээ

  • Шангри-ла Улаанбаатар цогцолбор
  • Грийн Катеринг ХХК
  • Гранд Хаан Айриш Паб
  • Скай Резорт ХХК

Гоёл загвар

  • Гламур ХХК