Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй, Энэтхэгийн үндэсний бахархлын бэлгэдэл болсон “Vande Mataram” дууны 150 жилийн ойд зориулсан Энэтхэгийн уламжлалт бүжгийн тоглолт Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зохион байгуулагдана.
Тоглолтод Энэтхэгийн Махараштра мужаас хүрэлцэн ирэх “Sri Birudev Gajnrutya Navyuvak Mandal” хамтлаг оролцож, Энэтхэгийн уламжлалт урлаг, соёлын өв, бүжгийн өвөрмөц хэв маягийг толилуулна.
Энэхүү арга хэмжээ нь багш, ажилтан, оюутан залууст Энэтхэгийн соёл, урлагтай танилцах, улс хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Арга хэмжээний мэдээлэл
* Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 4
* Цаг: 16:00 цаг
* Байршил: Шинжлэх ухаан, технологийн их сургууль-ийн Урлагийн их танхим
ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутан залуусыг Энэтхэгийн баялаг соёл, уламжлалт урлагийг мэдрэх энэхүү сонирхолтой тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
ОХУ-ын Москвагийн Барилгын Үндэсний Их Сургуулиас "Үндэсний нэгдлийн өдөр"-т зориулан зохион байгуулж буй Олон улсын их, дээд сургуулиудын "Unity" онлайн шатрын IV тэмцээнд ШУТИС-ийн багш, ажилтан болон оюутнуудыг оролцохыг урьж байна.
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Менежментийн сургуулийн хичээлийн болон оюутны байрны “Үйлчлэгч”-ийн албан тушаалд ажилтан шалгаруулж авна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв