ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын профессорын багийн Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулна.
Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд:
• Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
• Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
• Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
• Доктор(Ph.D), дэд профессороос доошгvй эрдмийн зэрэг, цолтой
• Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
• Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой.
Дээрх болзлыг хангасан нэр дэвшигч 2011 оны 9 дүгээр сарын 2-ний 18 цагаас өмнө дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд:
1. Биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын багийг хөгжүүлэх мєрийн хєтєлбєр
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас: 329411, 324600
ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар