Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна
ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Үйлдвэрлэлийн механикжуулалтын профессорын багийн Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулна. 
Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд:
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
Доктор(Ph.D), дэд профессороос доошгvй эрдмийн зэрэг, цолтой
Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой. 
Дээрх болзлыг хангасан нэр дэвшигч 2011 оны 9 дүгээр сарын 2-ний 18 цагаас өмнө дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд:
1. Биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын багийг хөгжүүлэх мєрийн хєтєлбєр
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас:  329411, 324600
 
ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар