link
“ОЮУТНЫ БАЙР”-НЫ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
9 САРЫН 19-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД НИЙТ ОЮУТНУУДЫГ ХДХВ/ДОХ-ЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ “ШУТИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” НЬ ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО, БАЙР ТУС БҮРИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН ХИЙНЭ.
ИЙМД ТА БҮХЭН ЗААГДСАН ХУГАЦААНД ӨРӨӨНИЙ ДУГААРААРАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.
ОЮУТНЫ 2 БАЙР /380/ их эмч Л.Оюун
ОЮУТНЫ 3 БАЙР /414/ их эмч Б.Энхтуяа
ОЮУТНЫ 4 БАЙР /280/ их эмч О.Цэрэнсүрэн
ОЮУТНЫ 5 БАЙР /360/ Ч. Ундрал
ОЮУТНЫ 6 БАЙР /70/ их эмч Л.Оюун, Б.Эрдэнэчимэг
ШУТИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
ХДХВ/ДОХ , ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ
Дархлалын Олдмол Хомсдол өвчин /ДОХ/ нь Хүний Дархлал Хомсдлын Вирүсээр /ХДХВ/ үүсгэгдэнэ. ХДХВ нь хүний дархлалын /халдвраас хамгаалах/ тогтолцоог гэмтээдэг. Ингэснээр ХДХВ-ийн халдвартай хүн аливаа өвчинд өртөмтгий болдог. ХДХВ-ийн халдвартай эсэхээ мэдэхийн тулд шинжилгээ өгөх шаардлагатай.
Шинжилгээ 2 үндсэн төрөл байна
- ХДХВ-ийг илрүүлэх /Вирүс судлалын/
- ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх
Хурдавчилсан оношлуур /Тест / - ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх төрөлд ордог.
Давуу тал:
- Тусгай лаборатори тоног төхөөрөмж шаардахгүй
- Богино хугацаанд олон хүн хамруулах боломжтой
- Мэдрэг болон өвөрмөгц чанар өндөр /98-99%/
- Шинжлүүлэгчид чирэгдэл багатай
Аливаа биологийн шинжилгээнүүд 100% үнэн зөв байдаггүй. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу хуурамч эерэг/+/ буюу хуурамч сөрөг /-/ гарах магадлалтай.
Хэрэв ХДХВ-ийн шинжилгээний хариу сөрөг/-/ гарсан бол:
- 3 сарын дараа дахин өгч халдваргүй гэдгээ баталгаажуулах
- Цаашид ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх
Хэрэв ХДХВ-ийн шинжилгээний хариу эерэг/+/ гарсан бол:
- Та халдвар авсан байх магадлалтай байж болзошгүй тул
- Дахин шинжилгээ өгч баталгаажуулах шаардлагатай
Шинжилгээ нууцлалын зэрэглэлтэй
ШУТИС-Эрүүл Мэндийн Төв