ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

“ОЮУТНЫ БАЙР”-НЫ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

9 САРЫН 19-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН 7 ХОНОГИЙН ХУГАЦААНД НИЙТ ОЮУТНУУДЫГ  ХДХВ/ДОХ-ЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ АЖЛЫГ “ШУТИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” НЬ ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО, БАЙР ТУС БҮРИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН ХИЙНЭ.

ИЙМД ТА БҮХЭН ЗААГДСАН ХУГАЦААНД ӨРӨӨНИЙ ДУГААРААРАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

ОЮУТНЫ 2 БАЙР    /380/    их эмч Л.Оюун

ОЮУТНЫ 3 БАЙР    /414/   их эмч  Б.Энхтуяа

ОЮУТНЫ 4 БАЙР   /280/    их эмч О.Цэрэнсүрэн

ОЮУТНЫ 5 БАЙР   /360/    Ч. Ундрал

ОЮУТНЫ 6 БАЙР    /70/      их эмч Л.Оюун, Б.Эрдэнэчимэг

ШУТИС-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ


ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

ХДХВ/ДОХ , ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ

Дархлалын Олдмол Хомсдол өвчин /ДОХ/ нь Хүний Дархлал Хомсдлын Вирүсээр /ХДХВ/ үүсгэгдэнэ. ХДХВ нь хүний дархлалын /халдвраас хамгаалах/ тогтолцоог  гэмтээдэг. Ингэснээр ХДХВ-ийн халдвартай  хүн аливаа өвчинд өртөмтгий болдог. ХДХВ-ийн халдвартай эсэхээ мэдэхийн тулд шинжилгээ өгөх шаардлагатай.

Шинжилгээ 2  үндсэн төрөл байна

-       ХДХВ-ийг илрүүлэх /Вирүс судлалын/ 

-       ХДХВ-ийн  эсрэг бие илрүүлэх

Хурдавчилсан оношлуур /Тест / - ХДХВ-ын  эсрэг бие илрүүлэх төрөлд ордог.

Давуу тал:

-       Тусгай лаборатори тоног төхөөрөмж шаардахгүй

-       Богино хугацаанд олон хүн хамруулах боломжтой

-       Мэдрэг болон өвөрмөгц чанар өндөр  /98-99%/

-       Шинжлүүлэгчид чирэгдэл багатай

Аливаа биологийн шинжилгээнүүд 100% үнэн зөв байдаггүй.   ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу хуурамч эерэг/+/ буюу хуурамч сөрөг /-/  гарах магадлалтай.

Хэрэв ХДХВ-ийн шинжилгээний хариу сөрөг/-/ гарсан бол:

-       3 сарын дараа дахин өгч халдваргүй гэдгээ баталгаажуулах

-       Цаашид ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх


Хэрэв ХДХВ-ийн шинжилгээний хариу эерэг/+/ гарсан бол:

-       Та халдвар авсан байх магадлалтай байж болзошгүй тул

-       Дахин шинжилгээ өгч баталгаажуулах шаардлагатай

Шинжилгээ нууцлалын зэрэглэлтэй

ШУТИС-Эрүүл Мэндийн Төв