link

Монгол Хүн 2020 бүтээл шалгаруулах уралдааны удирдамж
2011-11-24 23:20 Админ

ЗОРИЛГО


“Монгол Хүн 2020”
хөтөлбөрийн хэлэлцүүлгийн хүрээнд эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүдийн дунд “Монгол хүн 2020” судалгаа, шинжилгээний бүтээлийг шалгаруулахад оршино. Бүтээл нь зарласан сэдэв түүний хамрах хүрээнд Монгол улсын иргэдэд тулгамдсан асуудлыг аль болох олон эрдэмтэд судлаачдын оролцоог хангах замаар, тооцоо судалгаанд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх гарц, арга замыг олоход чиглэсэн байна. Бүтээл нь Монгол улсад хүний хөгжлийг хангахад чиглэсэн төрийн бодлого шийдвэр боловсруулах, “Монгол Хүн 2020” хөтөлбөрийг гаргахад үндэслэл болохуйц чанартай, оюуны багтаамжтай, бусдын шилдэг туршлагыг бүтээлчээр ашигласан, үндэсний онцлог нөхцлийг харгалзсан, орчин үеийн хөгжлийн хандлагыг мэдэрсэн байвал зохино.


БҮТЭЭЛИЙН СЭДЭВ

Уралдааныг дараахи 4 сэдвээр зарлаж байгаа бөгөөд сэдэв тус бүрийн хүрээнд тодорхойлсон хамрах хүрээг харгалзан бүтээлийг боловсруулбал зохино. Бүтээлийг хийхдээ Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийсэн “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үр дүнтэй танилцаж болно.

1.  Эдийн Засгийн Хувьсгал

  • Эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага
  • Экспорт, импортыг нэг улсаас хараат бус болгох нь
  • Өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга замууд
  • Хөдөлмөр эрхлэх сонирхлыг урамшуулах арга замууд

2.  Монгол Улсын Боловсролын тогтолцоог шинэчлэх нь

  • Боловсролын бүх шатны (сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол,  мэргэжлийн боловсрол -МСҮТ, коллежи, их дээд сургууль) сургалтын хөтөлбөр агуулгыг шинэчлэх
  • Боловсролын бүх шатны багш бэлтгэх тогтолцоог оновчтой болгох
  • Боловсролын бүх шатны багш нарын цалин, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх арга замууд
  • Боловсролын чанарын үнэлгээ ба стандарт, бүх шатны багш нарын хөдөлмөрийг үнэлэх аргачлалыг боловсронгуй болгох
  • Сурах, хүмүүжих орчны хүрэлцээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, стандартыг боловсронгуй болгох
  • Боловсролын байгууллагын удирдлага, менежментийн тогтолцоог өөрчлөн сайжруулах

3. Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх нь

  • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог боловсронгуй болгох
  • Иргэд эрүүл байх орчин нөхцлийг бүрдүүлэх төрийн бодлого, үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх
  • Урьдчилан сэргийлэлт ба оношлогоог боловсронгуй болгох
  • Эмчилгээ, эмнэлэгийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах
  • Эмийн хэрэглээ, импорт, хяналтын тогтолцоог өөрчлөх
  • Эмч, эмнэлэгийн ажилтан бэлтгэх тогтолцоог өөрчлөн сайжруулах
  • Эмч, эмнэлэгийн ажилтны цалин, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх

4. Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь

  • Ажилгүйдлийн бүртгэл, хөдөлмөр зуучлалын тогтолцоог өөрчлөх
  • Мэргэжилгүй ба чанаргүй боловсролтой хүмүүсийг мэргэшүүлэх, давтан сургах шийдэл, арга замууд
  • Хөдөлмөр эрхлэх сонирхолыг урамшуулах арга замууд
  • Бичил бизнес, ЖДҮ –ийг дэмжих, хөгжүүлэх оновчтой механизм, шийдэл
  • Монгол улсад бизнес эрхлэх орчныг тааламжтай болгох нь
  • Залуучуудын шинэлэг санаа, шинэ бизнесийг хөхүүлэн дэмжих
  • Монголын уламжлалт мал аж ахуйн бүтээгдэхүүнийг брэнд болгох, экспортлох

 БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бүтээлийн цаасны хэмжээ А-4 байх бөгөөд 40-60 хуудсанд багтсан байна,
  • Бүтээлийг мөр хоорондын зай 1.5, Arial эсвэл Arial mon фондоор 12-аар бичсэн байна,
  • Бүтээлийг 2 хувь хэвлэх хэвлэх бөгөөд, эхийг файлаар ирүүлнэ6
  • Уралдаанд оролцох баг болон хувь хүн нь мэдүүлгээ урьдчилан ирүүлэх бөгөөд оролцогчийн анкетийг www.mongolkhun2020.mn сайтаас татаж авна уу.
  • Урьд өмнө нийтийн хүртээл болоогүй, хэвлэгдээгүй бүтээл байна,
  • Үндэслэл, тооцоог нарийвчилан хийсэн, хэрэгжүүлэх арга замыг тодорхой гаргасан байна.
  • www.mongolkhun2020.mn Вэб хуудсанд байрлуулахаар хураангуйг ирүүлсэн байна.

 

 ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

  • Вэб хуудсанд тавигдсан бүтээл нь шалгаруулалтанд оролцох бүтээл мөн болно
  • Сонгон шалгаруулах хороо бүтээлийг эцэслэн шалгаруулна.

 ОЛГОХ ШАГНАЛ

Бүтээл тус бүрээр байр шалгаруулна.

 

1-р сэдвийн бүтээл  1-р байр  20.000.000 төг

                                  2-р байр   10.000.000 төг

                                  3-р байр   5.000.000 төг

2-р сэдвийн бүтээл  1-р байр 20.000.000 төг

                                  2-р байр  10.000.000 төг

                                  3-р байр  5.000.000 төг

3-р сэдвийн бүтээл  1-р байр 20.000.000 төг

                                  2-р байр  10.000.000 төг

                                  3-р байр  5.000.000 төг

4-р сэдвийн бүтээл  1-р байр 20.000.000 төг

                                  2-р байр  10.000.000 төг

                                  3-р байр  5.000.000 төг 

 

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА  - бүртгэлийн анкет

2011 оны 10-р сарын 24-ны өдрөөс 12-р сарын 24 өдрийн 18:00 цаг хооронд зарлаж байна.  


БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Ардчилсан намын төв байр  

211213 ш/х - 578, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө


Утас:
1206, 5001-2020, 9911-3499,   

И-мэйл: info@demparty.mn; info@mongolkhun2020.mn


Жич:
Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Ардчилсан намын өмчлөлд шилжинэ.

 

 

ШТУИ Газар

Дамбадаржаа Пүрэвдорж

 

 

 

Affiliated schools