ЗОРИЛГО
“Монгол Хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгийн хүрээнд эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүдийн дунд “Монгол хүн 2020” судалгаа, шинжилгээний бүтээлийг шалгаруулахад оршино. Бүтээл нь зарласан сэдэв түүний хамрах хүрээнд Монгол улсын иргэдэд тулгамдсан асуудлыг аль болох олон эрдэмтэд судлаачдын оролцоог хангах замаар, тооцоо судалгаанд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх гарц, арга замыг олоход чиглэсэн байна. Бүтээл нь Монгол улсад хүний хөгжлийг хангахад чиглэсэн төрийн бодлого шийдвэр боловсруулах, “Монгол Хүн 2020” хөтөлбөрийг гаргахад үндэслэл болохуйц чанартай, оюуны багтаамжтай, бусдын шилдэг туршлагыг бүтээлчээр ашигласан, үндэсний онцлог нөхцлийг харгалзсан, орчин үеийн хөгжлийн хандлагыг мэдэрсэн байвал зохино.
БҮТЭЭЛИЙН СЭДЭВ
Уралдааныг дараахи 4 сэдвээр зарлаж байгаа бөгөөд сэдэв тус бүрийн хүрээнд тодорхойлсон хамрах хүрээг харгалзан бүтээлийг боловсруулбал зохино. Бүтээлийг хийхдээ Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийсэн “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үр дүнтэй танилцаж болно.
1. Эдийн Засгийн Хувьсгал
2. Монгол Улсын Боловсролын тогтолцоог шинэчлэх нь
3. Монгол Улсын Эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх нь
4. Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
ОЛГОХ ШАГНАЛ
Бүтээл тус бүрээр байр шалгаруулна.
1-р сэдвийн бүтээл 1-р байр 20.000.000 төг
2-р байр 10.000.000 төг
3-р байр 5.000.000 төг
2-р сэдвийн бүтээл 1-р байр 20.000.000 төг
2-р байр 10.000.000 төг
3-р байр 5.000.000 төг
3-р сэдвийн бүтээл 1-р байр 20.000.000 төг
2-р байр 10.000.000 төг
3-р байр 5.000.000 төг
4-р сэдвийн бүтээл 1-р байр 20.000.000 төг
2-р байр 10.000.000 төг
3-р байр 5.000.000 төг
БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА - бүртгэлийн анкет
2011 оны 10-р сарын 24-ны өдрөөс 12-р сарын 24 өдрийн 18:00 цаг хооронд зарлаж байна.
БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Ардчилсан намын төв байр
211213 ш/х - 578, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
Утас: 1206, 5001-2020, 9911-3499,
И-мэйл: info@demparty.mn; info@mongolkhun2020.mn
Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Ардчилсан намын өмчлөлд шилжинэ.
ШТУИ Газар
Дамбадаржаа Пүрэвдорж
ШУТИС-ийн магистр, докторын сургалтын намрын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
КООСЭН ЗАГВАРЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН НОМ, СУРАХ БИЧИГ ОРЧУУЛАХ БАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Комисс “IC Taiwan Grand Challenge” дэлхийн туршилтын төслийн уралдааныг зохион байгуулж байна