link

ШУТИС-ийн бүрэлдэхүүний болон харьяа сургуулиудын багш , судлаачдын анхааралд
2011-12-02 19:56 Админ

Оюутны бие даах ажил бол их, дээд сургуулийн сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, суралцахуйн дээд хэлбэр мөн “ сэдэвт онол-практикийн бага хурлыг ШУТИС-ийн хэмжээнд 2012 оны 4-р сард зохион явуулахаар

төлөвлөж байна.

Энэ хурлыг доорхи салбар хуралдаануудад зохион байгуулна.

  1. Дээд боловсролын суурь хичээлээр оюутны бие даах ажлын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал.
  2. Мэргэжлийн суурь хичээлийн оюутны бие даах ажлын өнөөгийн байдал, түүний үр дүнг дээшлүүлэх асуудал.
  3. Мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлийн оюутны бие даах ажлын өнөөгийн байдал, түүний үр дүнг дээшлүүлэх асуудал.

Түүнчлэн бусад их дээд сургуулиудаас төлөөлөл оролцоно. Бүрэлдэхүүний ба харьяа сургуулиудаас 1-3 багш салбар хуралдаануудад илтгэл тавьж болно.

Илтгэлд тавигдах үндсэн шаарлага:

  • тодорхой судалгаанд үндэслэсэн байх,
  • аль болох тухайн мэргэжил,нэгж , салбар сургуулийн нийтлэг онцлогийг илэрхийлсэн байх,
  • тухайн сургууль, бэлтгэж байгаа мэргэжлийн оюутны бие бие даах ажлыг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар асуудал дэвшүүлсэн байх, г.м


Салбар хуралдаануудаас зөвлөмж гаргахаар төлөвлөж байна.

Энэ хурлыг зохион байгуулахтай холбоотой зөвлөлгөө, саналаа мөн оролцох илтгэлийн сэдвээ доорхи хаягаар ирүүлбэл гүнээ талархах болно.


E-mail: soyombo_alt2000yahoo.com  утас : 99279367, 96616500

 

БИАС .Инженерийн зурагзүйн багийн профессор О.Алтангэрэл

Жич: Та бүхний илтгэлийн сэдвээ сонгоход туслах зорилгоор илтгэлийн сэдвийн үлгэрчилсэн  жагсаалтыг доор бичсэнээр санал болгож байна.

- ОБДА- ын өнөөгийн байдал,түүний төлөвлөлт , удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох  асуудал / тухайн хичээл,мэргэжлийн жишээн дээр байж болно./,

- ОБДА-ын үр дүнд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлүүд,

- Оюутны гүйцэтгэсэн /БДА/ -д хийсэн дүн шинжилгээ /реферат,график ажил, курс-дипломын ажил г.м /.

- Оюутны сурах үйл ажиллагаа түүний дотор БДА –ын  эзлэх байр суурийн талаархи хронометраж ажлын зураг авалтын судалгаа

- ОБДА-д оюутны сэтгэлзүй, сургалтын дидактик зарчмыг хэрэгжүүлэх асуудал,

- ОБДА- ын үнэлгээг боловсронгуй болгох, оюутны өөрийн үнэлгээг хэрэгжүүлэх асуудал,

- ОБДА- ын үр дүнг дээшлүүлэх арга зам,

- ОБДА-ыг гүйцэтгэхэд багш болон оюутанд тохиолдож байгаа бэрхшээл,

- ОБДА- аар оюутныг сурах үйлд идэвхжүүлэх асуудал, арга зам,

- ОБДА-аар оюутны бие даасан бүтээлч чадварийг хөгжүүлэх,

- ОБДА-д багш – оюутны хамтын ажиллагаа,

- ОБДА-аар оюутныг хөгжүүлэх, хөгжлийг үнэлэх ,сэдэл төрүүлэх, идэвхижүүлэх,

- ОБДА-ыг мэргэжлийн чиглэл, хувьхүн, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах асуудал,

- ОБДА-аар суралцагсдад нэг бүрчлэн хандах зарчмыг хэрэгжүүлэх асуудал,

- ОБДА-ын агуулгын интеграц, дифференцацийн асуудал,

- ОБДА-аар шийдвэрлэвэл  зохих өнөөгийн тулгамдсан асуудлууд,

- ОБДА-аар гадаад орны их дээд сургуулиудын туршлага

- ОБДА-ын үр дүнг дээшлүүлж байгаа багш нарын арга туршлага

- Дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн ОБДА-ын агуулгын уялдаа залгамж чанарын оновчлол гэх мэт


Affiliated schools