“Оюутны бие даах ажил бол их, дээд сургуулийн сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг, суралцахуйн дээд хэлбэр мөн “ сэдэвт онол-практикийн бага хурлыг ШУТИС-ийн хэмжээнд 2012 оны 4-р сард зохион явуулахаар
төлөвлөж байна.
Энэ хурлыг доорхи салбар хуралдаануудад зохион байгуулна.
Түүнчлэн бусад их дээд сургуулиудаас төлөөлөл оролцоно. Бүрэлдэхүүний ба харьяа сургуулиудаас 1-3 багш салбар хуралдаануудад илтгэл тавьж болно.
Илтгэлд тавигдах үндсэн шаарлага:
Салбар хуралдаануудаас зөвлөмж гаргахаар төлөвлөж байна.
Энэ хурлыг зохион байгуулахтай холбоотой зөвлөлгөө, саналаа мөн оролцох илтгэлийн сэдвээ доорхи хаягаар ирүүлбэл гүнээ талархах болно.
E-mail: soyombo_alt2000yahoo.com утас : 99279367, 96616500
БИАС .Инженерийн зурагзүйн багийн профессор О.Алтангэрэл
Жич: Та бүхний илтгэлийн сэдвээ сонгоход туслах зорилгоор илтгэлийн сэдвийн үлгэрчилсэн жагсаалтыг доор бичсэнээр санал болгож байна.
- ОБДА- ын өнөөгийн байдал,түүний төлөвлөлт , удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудал / тухайн хичээл,мэргэжлийн жишээн дээр байж болно./,
- ОБДА-ын үр дүнд нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлүүд,
- Оюутны гүйцэтгэсэн /БДА/ -д хийсэн дүн шинжилгээ /реферат,график ажил, курс-дипломын ажил г.м /.
- Оюутны сурах үйл ажиллагаа түүний дотор БДА –ын эзлэх байр суурийн талаархи хронометраж ажлын зураг авалтын судалгаа
- ОБДА-д оюутны сэтгэлзүй, сургалтын дидактик зарчмыг хэрэгжүүлэх асуудал,
- ОБДА- ын үнэлгээг боловсронгуй болгох, оюутны өөрийн үнэлгээг хэрэгжүүлэх асуудал,
- ОБДА- ын үр дүнг дээшлүүлэх арга зам,
- ОБДА-ыг гүйцэтгэхэд багш болон оюутанд тохиолдож байгаа бэрхшээл,
- ОБДА- аар оюутныг сурах үйлд идэвхжүүлэх асуудал, арга зам,
- ОБДА-аар оюутны бие даасан бүтээлч чадварийг хөгжүүлэх,
- ОБДА-д багш – оюутны хамтын ажиллагаа,
- ОБДА-аар оюутныг хөгжүүлэх, хөгжлийг үнэлэх ,сэдэл төрүүлэх, идэвхижүүлэх,
- ОБДА-ыг мэргэжлийн чиглэл, хувьхүн, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах асуудал,
- ОБДА-аар суралцагсдад нэг бүрчлэн хандах зарчмыг хэрэгжүүлэх асуудал,
- ОБДА-ын агуулгын интеграц, дифференцацийн асуудал,
- ОБДА-аар шийдвэрлэвэл зохих өнөөгийн тулгамдсан асуудлууд,
- ОБДА-аар гадаад орны их дээд сургуулиудын туршлага
- ОБДА-ын үр дүнг дээшлүүлж байгаа багш нарын арга туршлага
- Дээд боловсролын суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн ОБДА-ын агуулгын уялдаа залгамж чанарын оновчлол гэх мэт
ШУТИС-ийн магистр, докторын сургалтын намрын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
КООСЭН ЗАГВАРЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН НОМ, СУРАХ БИЧИГ ОРЧУУЛАХ БАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Комисс “IC Taiwan Grand Challenge” дэлхийн туршилтын төслийн уралдааныг зохион байгуулж байна