link

Эрдмийн зэрэг амжилттай хамгааллаа
2011-12-23 01:24 Админ

ШУТИС-ийн Математикийн сургуулийн докторант, ОХУ-ын иргэн С.А.Ачитуев 2011 оны 12 дүгээр сарын 16-нд Математикийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. С.А.Ачитуев  ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхмийн ахлах багш бөгөөд манай улсад математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан анхны гадаадын иргэн болж байгаа юм. Түүний эрдмийн ажлыг ШУТИС-ийн проректор, профессор Б.Очирбат удирдаж хамгаалуулсан байна. Математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар академич Т.Жанлав ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд нь МУИС, МУБИС, ШУТИС-ийн тэргүүлэх математикч эрдэмтэд багтдаг ажээ.

Affiliated schools