ШУТИС-ийн Математикийн сургуулийн докторант, ОХУ-ын иргэн С.А.Ачитуев 2011 оны 12 дүгээр сарын 16-нд Математикийн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. С.А.Ачитуев ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн Хэрэглээний математикийн тэнхмийн ахлах багш бөгөөд манай улсад математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан анхны гадаадын иргэн болж байгаа юм. Түүний эрдмийн ажлыг ШУТИС-ийн проректор, профессор Б.Очирбат удирдаж хамгаалуулсан байна. Математикийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар академич Т.Жанлав ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд нь МУИС, МУБИС, ШУТИС-ийн тэргүүлэх математикч эрдэмтэд багтдаг ажээ.
Багшлах эрх олгох сургалтын бүртгэл эхэллээ
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
Erasmus+ хөтөлбөрийн олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээлэл өгөх уулзалт, семинар
Хятадын Уул уурхай, технологийн их сургуулиас зохион байгуулах сургалтанд урьж байна
"Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд технологи ба инженерийн шийдлийг ашиглах нь" сэдэвт ЭШ-ний хуралд оролцохыг урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв