link

“Биотехнологи - бидний амьдралд” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
2012-02-06 20:51 Админ

ХИБС-ийн Биотехнологийн профессорын багаас “Биотехнологи – бидний амьдралд”  сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурал зарлаж байна. бага хурлыг 2012 оны 3-р сарын 2-нд зохион байгуулна. Хуралд оролцох хүсэлтэй судлаач-оюутнууд удирдамжийн дагуу бүтээлээ бэлтгэж, заасан хугацаанд материалаа ХИБС-ийн Биотехнологийн багт электрон хэлбэрээр явуулна уу. Удирдагч багш нар оюутнуудаа зохион байгуулж идэвхтэй оролцоно уу.

Зорилго: Микробиологи, биотехнологийн чиглэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний хийсэн судалгааны ажил, бүтээлийг нийтэд таниулж дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол болон практикийн уялдаа холбоог сайжруулах

Хамрах хүрээ: Их дээд сургуулиудад микробиологи, биотехнологийн чиглэлийн мэргэжлээр суралцаж буй 2-4 дамжааны оюутнууд хамрагдана.

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага

  • Оюутны судалгааны ажил биологи, микробиологи, биохимийн шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэгдсэн байх
  • Орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг ашигласан, судалгааны үр дүн үйлдвэр, сургалтанд нэвтрүүлэх боломжтой байх
  • Байгаль орчинд хор хөнөөлгүй технологийн шийдэл байх
  • Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл нь хавсралтанд заасан шаардлагын дагуу бичигдсэн байх

Илтгэл хүлээн авах, шалгаруулах журам

Эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэлийн материалыг 2012 оны 2-р сарын 20-ны Даваа гаригт 18.00 цаг хүртэл хүлээн авна.

Бүтээлийн материалыг электрон хэлбэрээр (delgermaa_sovd@yahoo.com) хаягаар эсвэл ШУТИС-ийн 1-р байрны 1-437 өрөөнд биеэр авчирч өгнө.

Хуралд ирүүлсэн бүтээлийг  2-р сарын 27-ны дотор “Зохион байгуулах мэргэжлийн комисс” шалгаруулж, шалгарсан бүтээлийг ЭШ-ний БХ-ийн эмхэтгэл болгон хэвлэнэ. 

ЭШ-ний бага хурлыг 2012 оны 3-р сарын 2-нд ШУТИС-ийн байранд зохион байгуулах ба хуралдаан эхлэх цаг болон өрөөг жич зарлаж мэдээлэх болно.

Шагнал, урамшуулал:

1-р байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр – хоёр, өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Холбоо барих албан тушаалтан, утас:

ШУТИС, Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль,

Биотехнологийн профессорын баг

Дэд проф.,доктор /Ph.D/ С.Дэлгэрмаа       утас №            324590-2614, 99753310

Багийн Сургалтын мастер Г.Мөнхцацрал   утас №            324590-2614, 99071203

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага

Бага хуралд хэлэлцүүлэх бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ШУТИС-иас гаргасан зааврын дагуу бичих ба тус зааврыг http://www.must.edu.mn./beta3/menu383 хаягаар харж болно.

Эрдэм шинжилгээний илтгэл дараах үндсэн хэсгээс бүрдэнэ.

  1. ЭШ-ний илтгэлийн нэр
  2. Илтгэлийн хураангуй
  3. Түлхүүр үг
  4. Оршил
  5. Үндсэн хэсэг
  6. Дүгнэлт
  7. Ишлэл татсан ном, бүтээлийн нэрсийн жагсаалт

-       Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, график, фото, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оруулсан А4 хэмжээтэй 6-8 хуудсанд багтсан байна.

-       Илтгэл Arial фондын 12 pt үсгийн өндөртэй бичигдсэн байна. /monkey ашиглахгүй/

-       Илтгэлийг А4 цаасанд дээд, доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3.0 см зай үлдээн бичих ба header, fooder, footnote командыг ашиглаагүй байх хэрэгтэй.

-       Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс ба мөрүүд хоорондоо 1 sp зайтай байна.

-       Илтгэлийн хураангуй 15 мөр бүхий 200 үгэнд багтаан бичсэн байх шаардлагатай.

-       Илтгэлд 3-4 түлхүүр үг хэрэглэх ба илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй ба түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр байна.

-       Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч болон фото зургийг 300 dpi-аас багагүй нягтаршилтай буулгаж, бичиглэлийн (текст) гол хэсэгт байрлуулна. Зураг дээрх үсэг, тооны өндөр ерөнхий бичиглэлийн  үсэгний өндөртэй адил байх буюу түүний 85%-иас бага байж болохгүй.

-       Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, бүтээлийн нэрсийг иш татсан дарааллаар нь жагсаан бичнэ. Илтгэлийн бичглэлд ишлэл татсан номын дугаар, хуудсыг () хаалтанд бичиж оруулсан байх шаардлагатай.

 

 

Affiliated schools