ХИБС-ийн Биотехнологийн профессорын багаас “Биотехнологи – бидний амьдралд” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний хурал зарлаж байна. бага хурлыг 2012 оны 3-р сарын 2-нд зохион байгуулна. Хуралд оролцох хүсэлтэй судлаач-оюутнууд удирдамжийн дагуу бүтээлээ бэлтгэж, заасан хугацаанд материалаа ХИБС-ийн Биотехнологийн багт электрон хэлбэрээр явуулна уу. Удирдагч багш нар оюутнуудаа зохион байгуулж идэвхтэй оролцоно уу.
Зорилго: Микробиологи, биотехнологийн чиглэлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний хийсэн судалгааны ажил, бүтээлийг нийтэд таниулж дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол болон практикийн уялдаа холбоог сайжруулах
Хамрах хүрээ: Их дээд сургуулиудад микробиологи, биотехнологийн чиглэлийн мэргэжлээр суралцаж буй 2-4 дамжааны оюутнууд хамрагдана.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлага
Илтгэл хүлээн авах, шалгаруулах журам
Эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэлийн материалыг 2012 оны 2-р сарын 20-ны Даваа гаригт 18.00 цаг хүртэл хүлээн авна.
Бүтээлийн материалыг электрон хэлбэрээр (delgermaa_sovd@yahoo.com) хаягаар эсвэл ШУТИС-ийн 1-р байрны 1-437 өрөөнд биеэр авчирч өгнө.
Хуралд ирүүлсэн бүтээлийг 2-р сарын 27-ны дотор “Зохион байгуулах мэргэжлийн комисс” шалгаруулж, шалгарсан бүтээлийг ЭШ-ний БХ-ийн эмхэтгэл болгон хэвлэнэ.
ЭШ-ний бага хурлыг 2012 оны 3-р сарын 2-нд ШУТИС-ийн байранд зохион байгуулах ба хуралдаан эхлэх цаг болон өрөөг жич зарлаж мэдээлэх болно.
Шагнал, урамшуулал:
1-р байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр – хоёр, өргөмжлөл, мөнгөн шагнал
Холбоо барих албан тушаалтан, утас:
ШУТИС, Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль,
Биотехнологийн профессорын баг
Дэд проф.,доктор /Ph.D/ С.Дэлгэрмаа утас № 324590-2614, 99753310
Багийн Сургалтын мастер Г.Мөнхцацрал утас № 324590-2614, 99071203
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага
Бага хуралд хэлэлцүүлэх бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ШУТИС-иас гаргасан зааврын дагуу бичих ба тус зааврыг http://www.must.edu.mn./beta3/menu383 хаягаар харж болно.
Эрдэм шинжилгээний илтгэл дараах үндсэн хэсгээс бүрдэнэ.
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, график, фото, хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оруулсан А4 хэмжээтэй 6-8 хуудсанд багтсан байна.
- Илтгэл Arial фондын 12 pt үсгийн өндөртэй бичигдсэн байна. /monkey ашиглахгүй/
- Илтгэлийг А4 цаасанд дээд, доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3.0 см зай үлдээн бичих ба header, fooder, footnote командыг ашиглаагүй байх хэрэгтэй.
- Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс ба мөрүүд хоорондоо 1 sp зайтай байна.
- Илтгэлийн хураангуй 15 мөр бүхий 200 үгэнд багтаан бичсэн байх шаардлагатай.
- Илтгэлд 3-4 түлхүүр үг хэрэглэх ба илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй ба түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр байна.
- Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч болон фото зургийг 300 dpi-аас багагүй нягтаршилтай буулгаж, бичиглэлийн (текст) гол хэсэгт байрлуулна. Зураг дээрх үсэг, тооны өндөр ерөнхий бичиглэлийн үсэгний өндөртэй адил байх буюу түүний 85%-иас бага байж болохгүй.
- Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, бүтээлийн нэрсийг иш татсан дарааллаар нь жагсаан бичнэ. Илтгэлийн бичглэлд ишлэл татсан номын дугаар, хуудсыг () хаалтанд бичиж оруулсан байх шаардлагатай.
ШУТИС-ийн магистр, докторын сургалтын намрын улирлын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
КООСЭН ЗАГВАРЫН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН НОМ, СУРАХ БИЧИГ ОРЧУУЛАХ БАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Комисс “IC Taiwan Grand Challenge” дэлхийн туршилтын төслийн уралдааныг зохион байгуулж байна