link

Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
2014-10-16 20:37 Админ
“Боловсролын салбар дахь виртуал лаборатори 2014” эрдэм шинжилгээний бага хурал нь 2014 оны 10 сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан.
 
Эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС, МУБИС, ҮТС, ЕНИ, ХШУС, ЭХС, Технологийн Дээд Сургуулиудын төлөөлөлүүд оролцлоо. Хурлыг зохион байгуулагчаар ҮТС-н зохион байгуулав. Хурлыг нээж ҮТС-н захирал Ж.Туяацэцэг үг хэлэв.
 
Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүд:
  1. Виртуаль лабораторийн хэрэглээ, А.Түвшинбаяр, ШУТИС, ЕНИ
  2. Хүнс үйлдвэрлэлийн процесс аппаратын хичээлд виртуал лабораторийг хэрэглэх нь, Ө.Одгэрэл, АПУ ХК, Ж.Балжинням, ШУТИС, ҮТС
  3. Шинжлэх ухаан технологийн сургуулийн инженерийн физик виртуал лаборатори, Б.Одонтуяа, О.Сүх, Л.Хэнмэдэх, ШУТИС, ХШУС
  4. Хийн, шингэн, механик, цахилгааны виртуал лаборатори, Б.Батболор, ТДС
  5. Монголын боловсролын салбарт виртуал лабораторийн хэрэглээг өргөжүүлэх боломж, Ж.Балжинням, Д.Хөхөө, ШУТИС, ҮТС
  6. Виртуаль лаборатори-судалгаа, хэрэгжүүлэлт, Т.Уранчимэг, ЭХС
Хэлэлцүүлгийн үед “Виртуал лаборатори”-н ерөнхий ангилал, бүтэц бүрэлдэхүүн, түвшин, хэрэглээ, үнэлгээний талаар журам, стандарт гаргах шаардлагатай байгаа талаар санал нэгдэв.
 
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт багш нарт цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!
 
 
 

Affiliated schools