“Боловсролын салбар дахь виртуал лаборатори 2014” эрдэм шинжилгээний бага хурал нь 2014 оны 10 сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан.
Эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС, МУБИС, ҮТС, ЕНИ, ХШУС, ЭХС, Технологийн Дээд Сургуулиудын төлөөлөлүүд оролцлоо. Хурлыг зохион байгуулагчаар ҮТС-н зохион байгуулав. Хурлыг нээж ҮТС-н захирал Ж.Туяацэцэг үг хэлэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүд:
- Виртуаль лабораторийн хэрэглээ, А.Түвшинбаяр, ШУТИС, ЕНИ
- Хүнс үйлдвэрлэлийн процесс аппаратын хичээлд виртуал лабораторийг хэрэглэх нь, Ө.Одгэрэл, АПУ ХК, Ж.Балжинням, ШУТИС, ҮТС
- Шинжлэх ухаан технологийн сургуулийн инженерийн физик виртуал лаборатори, Б.Одонтуяа, О.Сүх, Л.Хэнмэдэх, ШУТИС, ХШУС
- Хийн, шингэн, механик, цахилгааны виртуал лаборатори, Б.Батболор, ТДС
- Монголын боловсролын салбарт виртуал лабораторийн хэрэглээг өргөжүүлэх боломж, Ж.Балжинням, Д.Хөхөө, ШУТИС, ҮТС
- Виртуаль лаборатори-судалгаа, хэрэгжүүлэлт, Т.Уранчимэг, ЭХС
Хэлэлцүүлгийн үед “Виртуал лаборатори”-н ерөнхий ангилал, бүтэц бүрэлдэхүүн, түвшин, хэрэглээ, үнэлгээний талаар журам, стандарт гаргах шаардлагатай байгаа талаар санал нэгдэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт багш нарт цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье!