link


Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар салбар бүрээс шалгарсан шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлж, 1 залуу багш, 1 оюутны бүтээлийг шилдгээр тодруулж, гранпри шагнал гардуулсан. “Эврика 2015” эрдэм шинжилгээний их хурлын шилдэгийн шилдэг багшаар газарзүй, геологийн салбарт “Баруун өмнөд Монголын цээлийн террейны хувирмал чулуулгын дулааны хувьсал болон Төв Азийн Ороген бүсийн гүний чулуулгийн түрэлтийн хоорондын хамаарал” сэдэвт илтгэлээрээ оролцсон ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн СургуулийнГеологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал шалгарч, УИХ-ын дарга З.Энхболд гранпри шагналыг гардуулсан юм. Дашрамд дурьдахад Ө. Бүрэнжаргал нь “Эврика-2014”-т мөн адил гранпри шагнал хүртсэн бөгөөд энэ жил уг амжилтаа дахин батлалаа.Шилдэгийн шилдэг оюутанаарМУИС-ийн оюутан Б.Буянхишиг анагаах ухааны чиглэлээр “Үсхий ортууз /Oxytropis Lanata (Pall) DC/ ургамлын ацетилхолинэстреза ферментийг дарангуйлах идэвхийн судалгаа” сэдвээр шалгарч, гранпри шагнал хүртлээ.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship