link
|
“Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг БСШУЯ-наас зарлалаа. |
Инновацийн төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн шинжлэх ухааны оюуны багтаамжтай, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдсэн байх;
2. Инновацийн төслөөр бий болох бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү түвшинд байх;
3. Туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи нь эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээлээр баталгаажсан байх;
4. Цалингийн сан нь төслийн нийт санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх;
5. Хэрэгжилтийн хугацаа 1-3 жил байх.
ШУТИС-ийн судлаачдын инновацийн төслийн саналыг 2010 оны 6-р сарын 28-ны дотор ШУТИГ-т /Т.Төрмөнх, утас 1033, 99030379/ хүлээн авна.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship