link

ГХИ-ын Европ судлалын тэнхим ОУЭШХ зохион байгууллаа
2015-06-03 20:51

ШУТИС-ийн ГХИ-ын  Европ судлалын тэнхим МонАПРЯЛ, РЦНК, МУИС-ийн ГХС, МУБИС-ийн ГХС-тай хамтран "Актуальные проблемы российско-монгольского сотрудничества: языковой, культурно-исторический и экономический  аспекты" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XI хурлыг  тавдугаар сарын 25-нд  ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.  

 

 

 

 

 

 

Уг хуралд ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх, Оросын хамтын нийгэмлэгийн төлөөлөгч, УБ дахь РЦНК-ийн захирал Е.Г.Михайлов, ОХУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн салбарын атташе П.В.Трофимов, МонАПРЯЛ-ын ерөнхийлөгч профессор С.Галсан, РЦНК-ийн Орос хэлний төвийн захирал Т.В.Бронская, ГХИ-ын  Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Соёлсүрэн нар баяр хүргэж хурлын үйл ажиллагааг нээлээ.

Хуралд Буриадын их сургуулиас 3 профессор багш урилгаар оролцсон ба МУИС-ийн Европ хэлний тэнхим, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэлний тэнхим, ШУТИС-ийн Европ судлалын тэнхим,  Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн Монгол дахь салбар академи, ХСИС зэрэг их, дээд сургуулийн  15 профессор, багш нар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ЭШХ-ын эмхэтгэлд  нийт 50 судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдснээс 12  өгүүлэлийг ШУТИС-ийн ГХИ-ын  Европ судлалын тэнхимийн багш нар бичиж нийтлүүлсэн байна.

 

Affiliated schools