ШУТИС-ийн ГХИ-ын Европ судлалын тэнхим МонАПРЯЛ, РЦНК, МУИС-ийн ГХС, МУБИС-ийн ГХС-тай хамтран "Актуальные проблемы российско-монгольского сотрудничества: языковой, культурно-исторический и экономический аспекты" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XI хурлыг тавдугаар сарын 25-нд ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.

Уг хуралд ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх, Оросын хамтын нийгэмлэгийн төлөөлөгч, УБ дахь РЦНК-ийн захирал Е.Г.Михайлов, ОХУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн салбарын атташе П.В.Трофимов, МонАПРЯЛ-ын ерөнхийлөгч профессор С.Галсан, РЦНК-ийн Орос хэлний төвийн захирал Т.В.Бронская, ГХИ-ын Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Соёлсүрэн нар баяр хүргэж хурлын үйл ажиллагааг нээлээ.

Хуралд Буриадын их сургуулиас 3 профессор багш урилгаар оролцсон ба МУИС-ийн Европ хэлний тэнхим, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэлний тэнхим, ШУТИС-ийн Европ судлалын тэнхим, Г.В. Плехановын нэрэмжит Эдийн засгийн Монгол дахь салбар академи, ХСИС зэрэг их, дээд сургуулийн 15 профессор, багш нар илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ЭШХ-ын эмхэтгэлд нийт 50 судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдснээс 12 өгүүлэлийг ШУТИС-ийн ГХИ-ын Европ судлалын тэнхимийн багш нар бичиж нийтлүүлсэн байна.

Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Оюутны Математикийн XXIX олимпиад
Нас тэгширсэн хүмүүстээ хүндэтгэл үзүүллээ
Англи хэлний эрчимжүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдав
ШУТИС Япон улсын Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв