link
ШУТИС-ийн ҮЭ-ийн НЭГДСЭН ХОРОО
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу
ПРОФЕССОР, БАГШ, АЖИЛЧДЫН АНХААРАЛД
ШУТИС-ийн Захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулах энэ хичээлийн жилийн Хамтын гэрээний зарим заалтуудаар тохиролцоонд хүрээгүй тул ҮЭ-ийн бүх гишүүдийн хурлаар хамтын маргаан үүсгэж, шаардлага хүргүүлэх шийдвэр гарсан. Уг шаардлагыг ШУТИС-ийн Захиргаанд 2010 оны 10-р сарын 15-нд хүргүүлсэн боловч Монгол улсын Хөдөлмөрийн хуулинд заасан ажлын 3 хоногт хариу өгөөгүй болно. Тиймээс ҮЭ-ээс хуулийн дагуу зуучлагч урьж оролцуулах хүсэлтийг 2010 оны 10-р сарын 22-нд Захиргаанд тавьсан. Хэрэв ажлын 3 хоногт хариу өгч, зуучлагч урьж оролцуулахгүй бол Хөдөлмөрийн хуулийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж зуучлагч эсвэл хөдөлмөрийн арбитр томилуулж өгөх хүсэлтийг тавина.
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 09-р сарын 15-ны 239 тоот тогтоолоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмсэн боловч ШУТИС уг тогтоолыг биелүүлэхгүй байна. Тус сургуулийн Захиргаа 2010-2011 оны хичээлийн жилийн Хамтын гэрээг энэ тогтоолоор нэмэх цалингийн 30 хувиар барьцаалж, хэрэв 30 хувь нэмэх юм бол бидний тавиад байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй, хэрэв цалин 30 хувь нэмэхгүй бол шаардлагыг чинь хүлээж авч болно хэмээн Хамтын гэрээний өөрсдийн хувилбар дээрээ гарын үсэг зурахыг тулган шаардаж, ҮЭ-ийн сонгуульт ажилтнуудыг айлган сүрдүүлж байна. Хамт олны төлөөлөл болсон ҮЭ энэхүү Хамтын гэрээн дээр гарын үсгээ зурахгүй гэсэн хариугаа өгсөн.
ШУТИС-ийн нийт профессор, багш, ажилчид аа.
ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Нэгдсэн хороо цалинг 30 хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулан МБШУ-ны ҮЭХолбоогоор дамжуулан БСШУЯам, Засгийн газрын тэргүүн, холбогдох бусад газруудад албан бичиг хүргүүлсэн билээ. Тиймээс та бүгд тэвчээртэй, хүлээцтэй хандах хэрэгтэй байна.
Шударга ёсны төлөө нэгдэж, өөрсдийнхөө эрхийн төлөө хийж байгаа үйл ажиллагааг дэмжиж, тууштай байхыг Та бүхнээс хүсье.
ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Нэгдсэн Хороо
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea