link
ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Барилга, архитектурын сургууль нийт багш нараа дэмжин сургуулийнхаа багшийн хөгжлийн багт зориулан өрөө тохижуулж өгсөний нээлт 2016 оны 9-р сарын 16-ны өдөр болов. Өрөөний нээлтэнд БАС-ийн захирал доктор (PhD), профессор Э.Нинжгарав, БХТ-ийн захирал ШУ-ны доктор (ScD), дэд профессор Т.Уранчимэг, БАС-ийн захирлын зөвлөлийн болон багшийн хөгжлийн багийн гишүүд оролцлоо. Нээлтийн үеэр БАС-ийн БХБ-ийг “Бүтээлч багшийн хөгжлийн баг”-аар тодруулан гэрчилгээ олгож цаашдын ажилд нь амжилт хүслээ.
ШУТТНС-ийн Е-13а өрөө нь багшийн хөгжлийн багт зориулагдсан анхны өрөө боллоо. БАС-ийн энэхүү сайхан ажлыг бусад бүрэлдэхүүн сургуулиуд дагалдан багшийн хөгжлийн багууд ажлаа явуулах өрөөтэй болно гэдэгт итгэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.

Багшийн хөгжлийн төв
БАС-ийн Багшийн хөгжлийн баг
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship