link

ШУТИС-ийн Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудит амжилттай явагдлаа
2022-02-14 20:02 ЗАА

ШУТИС-д Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг 2019 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд ШУТИС-ийн Захирлын 2021.12.21-ний өдрийн А/241 тушаалаар баталсан Дотоод аудитын хөтөлбөрийн дагуу дараах бүрэлдэхүүн нэгжүүдийг хамруулан дотоод аудитыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

  1. ШУТИС-ийн захиргаа
  2. БАС – Барилга, архитектурын сургууль
  3. БАТС – Бизнесийн ахисан түвшний сургууль
  4. БуХС – Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
  5. ГУУС – Геологи, уул уурхайн сургууль
  6. МХТС – Мэдээлэл, холбооны технологийн сургууль
  7. МехТС – Механик тээврийн сургууль
  8. ҮТС – Үйлдвэрлэлийн технологийн сургууль
  9. ХШУС – Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
  10. ЭХС – Эрчим хүчний сургууль
  11. ДарТС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль
  12. ГХС – Гадаад хэлний сургууль
  13. ШУТИС-ийн ЕБАС
  14. ШУТИС-Коосэн Технологийн Коллеж
  15. ИАТС – Инженерийн ахисан түвшний сургууль

Дотоод аудитын ерөнхий үе шатыг дараах зураглалаас харна уу.

ШУТИС-ийн дотоод аудитыг 2022 оны нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд 30 аудитортай, 5 дэд багт хуваарилагдан явуулсан ба багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн дотоод багш, ажилтан, чанарын менежерүүд (26 хүн) болон гадны байгууллагын туршлагатай тэргүүлэх аудиторууд (АМУ Консалтинг ХХК 4 хүн) багтсан. Дотоод аудитын багийн гишүүд аудитаас өмнө өөрсдөө сурч боловсрон, бэлтгэл ажлыг хангаж ажилласан.

Тус дотоод аудит нь ШУТИС-ийн үйл ажиллагаа нь Нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001:2015, ISO 21001:2018 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх болон цаашид сайжруулах боломжийг тодорхойлох зорилготойгоор Их сургуулийн удирдлага, зохион байгуулалт, Боловсролын үйлчилгээ, Боловсролын үйлчилгээг дэмжих үйл явцыг хамруулсан.

Аудитын явцад их сургуулийн нийт багш, ажилтны зүгээс дотоод аудитын багт хөндлөнгөөс нөлөөлөх, бодит байдлыг нуух, гуйвуулах, буруу ойлголт өгөх аливаа оролдлого хийгээгүй ба ажил хэрэгч, найрсаг уур амьсгалтай явагдсан. Аудитын үеэр аудиторууд ШУТИС-ийн нийт ажилтны 1/5 буюу 387 хүнтэй уулзаж, ярилцсан байна.

 https://lh5.googleusercontent.com/mXoOOYlzZMhYh8EbuPKFOcGgPNv19adCP2YsXyIBw7MQQ7e0jLGQgRppeg4BiASKX3MILKUZTTlh481TOk05V80xL4PmpNi8uctMYt8IbaTu_3NoyyJ8nCsCiCkqB17ZTv8GGLKzLCYiZOdVHXg

https://lh6.googleusercontent.com/NAHS8MedzKHezqHqqHgRFMsCikALpySww1-nLfqfQ-LWURKGF9xP5qDwRAajjuAQe9ht-xZvyC_AbdoaAjVaUpFEy22agHY2wBSS2ad5CRL5KwJgLKPCxrLP3EnaUA3ImQnHh6eBzCGlV9gFuAs

https://lh5.googleusercontent.com/O8mc8Q3G6VYYM1hYwq-680V9NZoJZT0nMgDTLlR8jaFPrTO3NRBFWPr61ZzmHJPUre9jGYYwIjDT_eMLg720tKg-vPVKqZpfEgnoK4937Zf_koVqUEZU-MKfQ5vFG1-IiCeVl49REfPuHbd3NHg 

https://lh4.googleusercontent.com/ebKV6zpm6TugHffZxpRolpJfSFoQr_CXdI5FasC7B2EsXViWvb1MR6ZSYzg61kUzAvIbzsa5Ngn9kAqQ6VuvfHzEOCrLaKJXjt1ypnPHXhZzm0LUuJWMbUPX6zS4CdzGkqHNhg8rXui9vhifrp4

Дотоод аудитын үр дүнд ШУТИС-ийн нэгдсэн дүнгээр нийт 2 үл тохирол, 17 анхаарах зүйл, 13 сайжруулах саналыг илрүүлсэн байна. Үүнд:.

100%

Дотоод аудитын нэгдсэн тайланг 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар танилцуулсан ба цаашид авч хэрэгжүүлэх залруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба

Affiliated schools