ШУТИС-д Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг 2019 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд ШУТИС-ийн Захирлын 2021.12.21-ний өдрийн А/241 тушаалаар баталсан Дотоод аудитын хөтөлбөрийн дагуу дараах бүрэлдэхүүн нэгжүүдийг хамруулан дотоод аудитыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:
Дотоод аудитын ерөнхий үе шатыг дараах зураглалаас харна уу.
ШУТИС-ийн дотоод аудитыг 2022 оны нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд 30 аудитортай, 5 дэд багт хуваарилагдан явуулсан ба багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн дотоод багш, ажилтан, чанарын менежерүүд (26 хүн) болон гадны байгууллагын туршлагатай тэргүүлэх аудиторууд (АМУ Консалтинг ХХК 4 хүн) багтсан. Дотоод аудитын багийн гишүүд аудитаас өмнө өөрсдөө сурч боловсрон, бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
Тус дотоод аудит нь ШУТИС-ийн үйл ажиллагаа нь Нэгдсэн менежментийн тогтолцоо ISO 9001:2015, ISO 21001:2018 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх болон цаашид сайжруулах боломжийг тодорхойлох зорилготойгоор Их сургуулийн удирдлага, зохион байгуулалт, Боловсролын үйлчилгээ, Боловсролын үйлчилгээг дэмжих үйл явцыг хамруулсан.
Аудитын явцад их сургуулийн нийт багш, ажилтны зүгээс дотоод аудитын багт хөндлөнгөөс нөлөөлөх, бодит байдлыг нуух, гуйвуулах, буруу ойлголт өгөх аливаа оролдлого хийгээгүй ба ажил хэрэгч, найрсаг уур амьсгалтай явагдсан. Аудитын үеэр аудиторууд ШУТИС-ийн нийт ажилтны 1/5 буюу 387 хүнтэй уулзаж, ярилцсан байна.
Дотоод аудитын үр дүнд ШУТИС-ийн нэгдсэн дүнгээр нийт 2 үл тохирол, 17 анхаарах зүйл, 13 сайжруулах саналыг илрүүлсэн байна. Үүнд:.
Дотоод аудитын нэгдсэн тайланг 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар танилцуулсан ба цаашид авч хэрэгжүүлэх залруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний алба
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо