Бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг:
ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын алба нь ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн “Сургуулийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоол, ШУТИС-ийн захирлын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн А/01 тушаалын дагуу нийт 14 орон тоотойгоор ажиллаж байна.
д/д |
Албан тушаал |
Овог нэр |
Утасны дугаар |
Цахим шуудан |
Өрөөний дугаар |
1 |
Дарга |
Г.Жавхлан |
99069494 |
1-214 |
|
2 |
Ахлах мэргэжилтэн |
Ш.Цэнгэл |
99170413 |
1-219-1 |
|
3 |
Ахлах мэргэжилтэн |
Б.Нямбилэг |
99177791 |
1-219-1 |
|
4 |
Ахлах мэргэжилтэн |
Н.Баярмаа |
99727180 |
1-210 |
|
5 |
Ахлах нягтлан бодогч |
Б.Алтантуяа |
99167235 |
1-219-1 |
|
6 |
Ахлах нягтлан бодогч |
Б.Мөнхцэнгэл |
96630017 |
1-219-1 |
|
7 |
Мэргэжилтэн |
Б.Мөнхцэцэг |
99180825 |
1-219-3 |
|
8 |
Мэргэжилтэн |
Ш.Нямсүрэн |
99101884 |
1-219-3 |
|
9 |
Мэргэжилтэн |
Б.Баянжаргал |
86860005 |
1-219-1 |
|
10 |
Мэргэжилтэн |
Д.Долгоржав |
88116441 |
1-219-3 |
|
11 |
Мэргэжилтэн |
Д.Отгонбаяр |
94003072 |
1-219-3 |
|
12 |
Мэргэжилтэн |
Э.Ундраа |
99066058 |
1-219-3 |
|
13 |
Мэргэжилтэн |
М.Шатар |
88994888 |
1-219-1 |
|
14 |
Ажилтан |
Ч.Болор-Эрдэнэ |
99060355 |
1-111 |
СХОА-ны зорилго:
ШУТИС-ийн дунд болон богино хугацааны төлөвлөгөөний зорилго, зорилтууд, захирлын үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөн батлуулах, батлагдсан төсвийг хуваарилах, төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэн зөв бүртгэх, санхүүгийн тайлан гаргах, тайланд шинжилгээ хийх, төсвийн зарцуулалтанд хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах,
СХОА-ны чиг үүрэг нь:
- Санхүүгийн жилийн ШУТИС-ийн төсвийн төлөвлөлт хийх, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэлэлцүүлэх
- ШУТИС-ийн батлагдсан төсвийг хуваарилах, төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Бүрэлдэхүүн сургууль, нэгж, захиргааны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулийн дагуу дунд хугацааны стратегийн баримт бичиг боловсруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргах
- ШУТИС-ийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийж, зардлыг оновчтой төлөвлөх, стратегийн төлөвлөгөөнд тусгах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг сайжруулах чиглэлээр асуудал боловсруулах
- Бүрэлдэхүүн сургууль нэгж, захиргааны төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль, түүнтэй холбоотой дүрэм, журмыг мөрдүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн талаарх баримт бичиг, дүрэм, журам, аргачлалыг боловсруулах, хэлэлцүүлэх
- ШУТИС-ийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг мөрдүүлэх, худалдан авалтын журам боловсруулах
- ШУТИС-ийн хэмжээнд худалдан авах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийн явцыг хянан шалгаж, баталгаажуулах, тайлагнах, удирдлагыг мэдээ, мэдээллээр хангах
- ШУТИС-д хэрэгжих төсөл, арга хэмжээ, зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын тендерийн баримт бичиг бэлтгэх, зарлах, сонгон шалгаруулалт явуулах, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, түүний биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн явцад хяналт тавих арга хэмжээг зохион байгуулах
- ШУТИС-ийн багш, ажиллагчдын нийгмийн асуудал болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлсийн хангалтын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжүүлэх
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн төсөв, санхүүг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, хянах үйл ажиллагааг удирдлагаар хангах, зааварчлах
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, бодлогоор хангах
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн төсвийн төсөл боловсруулах, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах цахим системүүдийг хөгжүүлэх, санхүүгийн ажилтнуудад заавар, зөвлөгөө өгөх, ашиглалтанд хяналт тавих
- Бүрэлдэхүүн сургууль нэгж, захиргааны өмч хөрөнгийн удирдлагын хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгийг бүртгэх, хадгалах, хамгаалах, ашиглалтад хяналт тавих, өмч хөрөнгөтэй холбоотой дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлэх, мөрдүүлэх
- Бүрэлдэхүүн сургууль, нэгж, захиргаанаас өмч хөрөнгөтэй холбоотой мэдээ, тайланг холбогдох дүрэм, журмын дагуу гаргуулан авах, нэгтгэх, холбогдох байгууллагад тайлагнах, шийдвэр гаргуулах
- Төрийн өмчийн их дээд сургуулийн өмчийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, олон нийтийн хяналт тавих зорилгын хүрээнд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цаг хугацаанд цахим хуудсанд байрлуулах, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд хяналт тавих, заавар, зөвлөгөө өгөх
- ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хийх, гэрээг хянах, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу бүрэлдэхүүн нэгж, захиргааны үнэлгээний хороонд орж ажиллах
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагааны тайлан, суралцагчдын сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, шаардлагатай бол багш, ажиллагчдын цалин хөлс болон бусад орлого, зардлын төрлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийн Захирлын зөвлөл, Удирдах зөвлөлд танилцуулах
- ШУТИС-ийн төвлөрсөн, захиргааны нягтлан бодох бүртгэл хөтлөх, нэгтгэсэн болон захиргаа, эрдэм шинжилгээний санхүүгийн тайлан гаргах
- ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль нэгжүүд, төвлөрсөн, захиргааны төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдээ, мэдээлэл, Үндэсний аудит, хөндлөнгийн аудитын байгууллагуудын хянан баталгаажуулсан мэдээ, мэдээлэл, зөвлөмжүүдийг удирдлагад хүргүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн нягтлан бодогч, нярав, санхүүгийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалтад хамруулах
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүд болон төв, захиргааны санхүүгийн тайланд шинжилгээ хийх, үр дүнг хэлэлцэх, бүрэлдэхүүн сургууль нэгжүүдийн үр дүнгийн нэмэгдэл тооцох
- ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн санхүүгийн тайланд тусгагдсан авлага, өр төлбөрийн барагдуулах ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлүүлэх
- Барилга, байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг бүрдүүлэх, төслийн өмнөх шатны судалгаа, тооцооны ажлыг гүйцэтгүүлэх, барилга байгууламжийн хүчин чадал, техник, технологийн сонголт хийх арга хэмжээг зохион байгуулах
- Барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, их болон урсгал засварын ажлуудыг батлагдсан төлөвлөгөө хуваарийн дагуу хийлгэх ажлыг зохион байгуулах