“Хүнсний тогтвортой хангамж: Хүн амын хүнс тэжээл ба
мал аж ахуй” сэдэвт олон улсын 2-р симпозиум
Улаанбаатар, 6-р сарын 12-16 (2013)
Хүндэт эрдэмтэн судлаач, хамтран ажиллагчдаа
ДХХААБ-ын санаачилгаар ҮХААЯ, ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургууль 2013 оны 6 сарын 12-16-ны хооронд зохион байгуулах “Хүнсний тогтвортой хангамж: Хүн амын хүнс тэжээл ба мал аж ахуй” сэдэвт олон улсын 2-р симпозиумд хүнс, хөдөө аж ахуй, шим тэжээлийн салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, бодлого тодорхойлогч, мэргэжилтэн, судлаач оюутан залуус та бүхнийг оролцохыг уриалж байгаадаа баяртай байна.
Зохион байгуулагчийн зүгээс та бүхнийг симпозиумыг хамтран зохион байгуулах, үндсэн илтгэл, илтгэл хэлэлцүүлэх , спонсор байгууллагаар хамтран ажиллахыг урьж байна.
Энэхүү гурван өдрийн симпозиум нь хүнсний тогтвортой хангамжийн талаар ДХААБ-аас өгөгдсөн сэдвийн дагуу өргөн хүрээнд хамгийн сүүлийн үеийн сонирхолтой баримт, шинжлэх ухааны олон талт мэдлэг мэдээлэл, практик туршлагуудын хэлэлцэж, тодорхой чиглэлээр хамтран ажиллах, түншлэл хандивлагч хайх, салбарын хөгжлийн бодлогод зөвлөмж гаргах түвшинд зохион байгуулагдана.
Хурлын үеэр олон улсын хүнсний үзэсгэлэн зохиогдох бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологи, инноваци шингэсэн, түүнчилэн үндэсний уламжлалт технологио сурталчилсан байхаараа онцлогтой.
Хуралд оролцогчид “Цонжин болдог” цогцолборын аялалаар Монголын нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, соёлтой танилцах болно.
Та бүхнийг “Хүнсний тогтвортой хангамж: Хүн амын хүнс тэжээл ба мал аж ахуй” сэдэвт олон улсын 2-р симпозиумд идэвхитэй оролцохыг урьж байна.
Симпозиумд хэлэлцэх сэдвүүд:
Симпозиум явагдах газар
ШУТИС-ийн төв байр, Бага тойруу 34
Сүхбаатарын гудамж, Улаанбаатар
Хурлын веб хаяг: http://www.sustainablediets2013.mn/
Албан ёсны хэл: Англи
Илүү мэдээллийг эндээс болон дээрх вэб хаягаас авна уу
Бүртгэл: Бүртгэлийн хураамж байхгүй. Бүртгэлийг вебсайтаар хийнэ. Бүртгэлтэй холбоотой асуудлаар registration@sustainablediets2013.mn хаягаар хандана. Өгүүлэлээ бичих, явуулах зааврыг хурлын веб сайтнаас тодруулна уу.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2013 оны 4-р сарын 16
Өгүүлэл явуулах эцсийн хугацаа: 2013 оны 3-р сарын 20
Өгүүлэлийг хүлээн авсан тухай емайл баталгаажуулалт: 2013 оны 5-р сарын 1
Холбоо барих:
Email: sfeb@sustainablediets2013.mn
Утас: +(976)-11-311907
Факс: +(976)-11-311907
ШУТИС-ийн талбайд тул тухайн өдрийн 08:00-17:00 цагийн хооронд автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэе.
ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна
Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд
Япон улсын Вакаяамагийн их сургуулийн 2025 оны "Зуны хөтөлбөр"-т хамрагдахыг урьж байна
ШУТИС-ийн багш, судлаачдын төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын тайлан, хэлэлцүүлэг болно