БАГШИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛЛУУЛНА

Сургууль

Мэргэжил

Заах хичээл

Багшийн орон тоо

1

Барилгын инженер, архитектурын сургууль

Инженер, инженер багш, зурагзүйн багш

Дүрслэх геомтер, Техникийн зураг зүй, Инженерийн зурагзүйн автоматжуулалт

4

Барилгын инженер

Байгууламжийн сорил шинжилгээ, Төмөр бетон бүтээц-1, 2, Метал бүтээц

1

Барилгын инженер

Барилгын механик -1, 2, Байгууламжийн онол 1, 2, Зураг төлийн автоматжуулалт

1

Барилгын материалын үйлдвэрийн технологи

Барилгын материал, Эрдсэн ба керамик материалын технологи

1

Автозамын барилга, гүүр

Автозамын хөдөлгөөний менежмент, Автозамын хэмжил зүй 1, Модон гүүр, Гүүрийн процессын технологи, Гүүрийн барилга үйлдвэрлэлийн зохион байгуулалт 1

1

Гидравлик

Гидравлик, Усны эрх зүйн орчин, Гидромелораци, Мелорацийн систем ба барилга

1

Хог, хаягдал

Хаягдал боловсруулах технологи

1

Халаалт

Халаалт, агаар сэлгэлт

1

Архитектур, хот байгуулалт

Архитектурын график, Архитектурын дизайн 1, Зохиомжийн үндэс, Архитектурын төслийн үндэс 1, 2

1

2

Геологи, газрын тосны сургууль

Геологи

Петарологи, Мэргэжлийн англи хэл

1

Ашигт малтмалын эрэл хайгуул

Метал ашигт малтмал, Метал бус ашигт малтмал, Ашигт малтмалын хайгуул, Хөдөлмөр хамгаалал, Металлоген, Эрлийн геохимийн арга, Шороон ордын геологи хайгуул, Шатагч ашигт малтмал 

2

Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт

Газрын тосны салбарын эдийн засаг, Газрын тосны салбарын маркетинг, Газрын тос, түүний бүтээгдэхүүний хангалт, Газрын тосны салбарын зах зээл үнэ, конъюктур

1

Газрын тосны олборлолт

Газрын тосны олборлолт, Газрын тосны олборлолтын тоног төхөөрөмжүүд, Шазрын тосны ордын ундаргыг сэргээх, сайжруулах

1

3

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Англи хэлний багш

Англи хэл 1, 2, 3

1

Ашигт малтмалын эрэл хайгуул /геологи өрмийн мэргэжилтэй/

Эрлийн геохимийн арга, Геодинамик ба Монголын геологи, Эрэл хайгуулын физик аргууд, Уулын ажил, Хайгуулын өрөмдлөг, Өрөмдлөг ба уулын ажил

1

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж

Телемеханик, Ил уурхайн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмж, Ил уурхайн технологийн процессын автоматжуулалт, Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт засвар

1

Уул уурхайн баяжуулалтын технологи

Технологийн минералоги, Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, Өнгөт металын баяжуулалт, Баяжуулах процессын сорьцлолт, хяналт, Баяжуулах үйлдвэрийн дотоод тээвэр

1

Дулааны цахилгаан станц /Дулааны инженер/

Дулааны хэмжил хэмжүүр, Уурын турбин-1, 2, Хөдөлмөр хамгаалал, Дулааны цахилгаан станц

1

Ус хангамж, ус цэвэрлэгээ

Усан хангамж, ариутгах татуурга, Усан хангамж, Ус хангамж, ариутгах татуургын насос, Ус хангамж, ус цэвэрлэгээний угсралтын технологи, Бохир ус зайлуулалт, цэвэрлэгээ

1

Барилгын материал үйлдвэрийн тоног төхөөрөмж, эсвэл үйлдвэрийн механикжуулалт /механик инженер/

Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, Дүрслэх геометр, Дулааны хөдөлгүүр, Гидравлик хий шингэний хөтлүүр, Техникийн зураг зүй

1

4

Компьютерийн техник менежментийн сургууль

Програм хангамж

Объект хандалтат анализ ба зохиомж, Өгөгдлийн санг удирдах систем, Програм хангамжийн чанарын үнэлгээ, Параллель боловсруулалт

1

Мэдээллийн систем

Програмчлалын үндэс, Өгөгдлийн бүтэц, Вэбийн үндэс

1

Сүлжээний инженер

Сүлжээний төхөөрөмжүүд, Гадаад сүлжээ, Сүлжээний лаборатори

2

Эдийн засагч

Эдийн засгийн онол, Микро эдийн засаг, Макро эдийн засаг

1

Нягтлан бодогч

Санхүү бүртгэл, Зардлын бүртгэл

1

Төрийн захиргааны менежмент

Төр, бизнесийн түншлэл, Төр олон нийтийн холбоо, Үндсэн хуулийн эрх зүй, Нутгийн удирдлага, Бизнесийн эрх зүй

1

Бизнесийн удирдлага (сэтгэл судлал)

Удирдлагын сэтгэл зүй 1, 2, Удирдлагын социологи

1

Хүний нөөцийн менежмент

Хүний нөөцийн сургалт ба хөгжил, Бизнесийн төсөл

1

5

Математикийн сургууль

Математикч, математикийн багш

Математик-1, 2, 3, Математик анализ-1, 2, Математик програмчлал

1

Герман хэлний багш

Хэлний дадал - 1, 2, Ярианы дадал 1, 2, Орон судлал 1, 2

1

Механик инженер, инженер багш, Барилгын инженер

Онолын механик

1

Механик инженер, инженер багш

 Хэрэглээний механик-1

1

6

Материалын технологийн сургууль

Химийн технологи, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

Металлургийн үйлдвэрлэл, Химийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, Ерөнхий хими

1

Физик хими, Багажит анализ

Аналитик хими, Физик коллоид хими

1

Зайн тандан судлал

Зайн тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем, Орчны үнэлгээний арга

1

Цөмийн инженер технологич

Физик - 1, 2, Цөмийн түлшний үйлдвэрлэл, Туршлагын цөмийн физик

1

Цөмийн физикч

Физик - 1, 2, Цацраг бүртгэх хэмжих багаж, Цөмийн физикийн удиртгал

1

7

Механик инженерийн сургууль

Машин үйлдвэрлэлийн технологи

Машин үйлдвэрлэлийн технологи, Суурь машин төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, Инженерийн үйл 1, Машины эд анги сргээн засварлах

2

Металлурги, Металл судлал

Материал судлал, технологи, Ган хайлшийн цахилгаан металлургийн процесс, Металлургийн үндэс, Техникийн шинэ материал

2

Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт

Тээврийн эдийн засаг, Тээвэр үйлчилгээний менежмент 1, 2, Тээврийн загварчлал

1

8

Мэдээлэл,  холбооны технологийн сургууль

Мэдээллийн технологи

Програмчлал-1, Компьютерийн ухааны үндэс

3

Мэдээлэл хэмжлийн электроник

Тоон техник

1

Электрон техник

Хагас дамжуулагч хэрэгсэл  ба Электрон схемын хэрэгсэл

1

Холбооны сүлжээ, холболтын технологи

Цахилгаан хэлхээний онол, Дискрет математик, Цахилгаан холбооны системүүд, Оптик холбооны үндэс

1

Харилцаа холбооны менежмент

Менежментийн хэрэглээний програм, Бизнес систем бүртгэлийн үндэс, Эдийн засгийн онолын үндэс, Дэлхийн эдийн засаг, олон улсын бизнес

1

Шуудан холбоо

Шуудан холбооны өрсөлдөөн стратеги, Шуудан холбооны техник, технологи, Шуудан холбооны дүрэм, Шуудан холбооны менежемент

1

Телевизийн техник технологи

Электрон төхөөрөмжийн цахилгаан хангамж

1

Утасгүй холбоо

Дохио дамжуулах онол

1

Мэдээллийн сүлжээ

Сүлжээний нууцлал хамгаалал, Мэдээллийн сүлжээ

1

Биеийн тамирын багш

Биеийн тамир

1

9

Уул уурхайн инженерийн сургууль

Уул уурхайн ашиглалтын технологи

Ил уурхайн ашиглалтын технологи, Уулын ажлын оновчлол, Шороон ордын ашиглалтын технологи, Ил уурхайн процесс, Уурхайн орчин нөхөн сэргээлт

2

Геодези /бакалавр: геодези, геодези мэдээлэл зүй, эдэлбэр газрын кадастр, газар зохион байгуулалт, магистр: геодези/

Геодези - 1, 2, 3, Барилгын геодези, Геодезийн үйлдвэрлэлийн дадлага

2

10

Үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль

Ойн инженер

Мод бэлтгэлийн өргөж тээвэрлэх ажлын механикжуулалт, Ойн зохион байгуулалт, Мод бэлтгэлийн машин, Ойн таксаци, Үйлдвэрийн дотоод тээвэр, Ойн зүтгэх хүчний машин, Ойн таксаци, геодезийн дадлага

1

Интерьер дизайн

Интерьерийн физик орчин, Хийцийн туршилт тооцоо 1, 2, Инженерийн геодезийн үндэс, Төслийн судалгааны арга зүй, Барилгын модон хийцийн төсөл тооцоо, төсөв 3D дизайн1, 2, Интерьер экстерьерийн төсөл, Архитектурын хийц элемент, 3D график

1

Интерьер дизайн

Байгууламжийн  системийн дизайн, Үйлдвэрлэлийн дизайны материал судлал, Төслийн макет загварчлал, Орон зайн пластик структур, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын интерьер төлөвлөлт, 3D дизайн, Интерьерийн төсөл 1, 3, Архитектурын хийц элемент,CAD CAM

1

Хэвлэлийн график дизайн

Растер график, Зохиомж өнгө судлал, Шрифт-вектор график, Хэлбэр судлалын дадлага

1

Компьютерийн график дизайн

Аудио видео техникийн үндэс,  3D график, 3D Модел, 3D анимаци, Визуаль дизайны төсөл, Хэлбэр судлалын дадлага

1

11

Эрчим хүчний инженерийн сургууль

Цахилгаан систем

Бага чадлын станц, Цахилгаан соронзон шилжилтийн процесс, Цахилгаан станцын цахилгаан тоног төхөөрөмж, Цахилгаан станцын тоног төхөөрөмж

1

Цахилгаан системийн автоматжуулалт

Цахилгаан техникийн үндэс, Автомат удирдлагын онол, Цахилгаан техникийн үндэс, Эрчим хүчний системийн реле хамгаалалт

1

Үйлдвэр хотын дулаан хангамж

Агааржуулалт ба кондиционерын систем, Кондиционерийн системийн горим ба тохируулга, Хөргөлтийн төхөөрөмж ба дулааны насос, Дулааны станц, Дулаан масс, солилцооны процесс ба төхөөрөмж

1

Реле хамгаалалт, автоматикийн инженер

Цахилгаан техникийн үндэс, Цахилгаан хэмжлэгийн техник, Цахилгаан техникийн үндэс, Эрчим хүчний системийн реле хамгаалалт

1

Дулааны цахилгаан станцын ашиглалт

Техникийн термондинамик -1, Дулаан техникийн үндэс, дулаан дамжуулалт, ДЦС, Гидравлик машин, Техникийн термондинамик ба дулаан тархалтын онол

1

12

Е-Нээлттэй сургууль

Програм хангамж, Мэдээллийн технологи

Виртуал технологи, Виртуал сургалтын систем, Салбарын мэдээллийн систем, Програмчлалын хэл

2

 

Нийт

 

 

75

Багшийн сонгон шалгаруулалтад оролцогч нь “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам“-д заасан дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Тухайн зарлагдсан мэргэжлээр бакалавр, магистрын боловсролын зэрэг эзэмшсэн.
  2. Дипломын голч дүн бакалаврын зэрэгт 2.8-аас, магистрын зэрэгт 3.0-аас тус тус доошгүй үнэлгээтэй байна. /Шалгалтын үнэлгээний өөр системтэй сургууль төгссөн бол ШУТИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын газраар ШУТИС-ийн үнэлгээнд дүйцүүлэн тооцуулсан байна./
  3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний /TOEIC, ТOEFL, TOPIC, IELTS г.м/ болон компьютерийн мэдлэгийн түвшин тогтоох тест /IT Passport/-ийн шалгалт өгсөн байна.

Дээрх шаардлагыг хангасан, магистраас дээш боловсролын зэрэгтэй хүмүүсийг 2013 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд хичээлийн төв байрны 216 тоот өрөөнд бүртгэнэ.

Бүртгүүлсэн хүн нэг бүртэй 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ярилцлага хийж, тэнцсэн хүмүүсээс 6 дугаар сарын 18-ны өдөр мэргэжлийн шалгалтыг комисс зохион байгуулж авна.

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.Үүнд:

  1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /зааврын дагуу бүрэн, зөв бөглөсөн, зурагтай/
  2. Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом /эхээрээ/, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбарын хамт
  3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний /TOEIC, ТOEFL, TOPIC, IELTS г.м/ болон компьютерийн мэдлэгийн түвшин тогтоох тест /IT Passport/-ийн шалгалт өгсөн сертификат
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Хувь хүний намтар
  6. Хорооны болон ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт
  7. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
  8. Шалгалтын хураамж

ЖИЧ:  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний /TOEIC, ТOEFL, TOPIC, IELTS г.м/ болон компьютерийн мэдлэгийн түвшин тогтоох тест /IT Passport/-ийн шалгалт өгөөгүй тохиолдолд:

  1. 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагт Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн IBT TOEFL. Е-406 тоот өрөөнд англи хэлний шалгалтыг
  2. 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн U-class. Е-404 тоот өрөөнд компьютерийн мэдлэгийн шалгалтыг тус тус өгөх боломжтой.
  3. Дээрх шалгалтуудад бэлтгэх сургалтууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд зарыг ШУТИС-ийн www.must.edu.mn хаягаар орж үзнэ үү.

Харилцах утас: 324600, 329411

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар