МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ
“АВТО ЗАМЫН БАРИЛГА” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТАНД ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсад Авто замын салбар хөгжиж, мэргэжлийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан инженер, технологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн хүмүүсийг “Авто замын барилга” мэргэжлийн эчнээ ангид бакалаврын зэрэг олгох сургалтанд элсэлт авч эхэллээ.
Бүртгэлийн хугацаа: 2014 оны 10 сарын 01-ээс 10 сарын 10-ний өдрийг дуустал бүртгэнэ.
Бүртгүүлэх газар: ШУТИС-ийн 2-р байр, 309 тоот өрөө
Бүрдүүлэх бичиг баримт:
-Иргэний үнэмлэх, баталгаат хуулбарын хамт
-Инженер, технологийн чиглэлээр төгссөн бакалаврын диплом
эх хувиараа, баталгаажуулсан хуулбарын хамт
-Авто замын чиглэлээр ажиллаж байгааг тодорхойлсон тодорхойлолт
Бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн элсэгчийг бүртгэн авч 10 сарын 18-нд 1000 цагт 2-311 тоот өрөөнд сонгон шалгаруулалтанд оруулна. Шалгалтанд иргэний үнэмлэх, харандаа, баллууртай ирнэ. Шалгалтын хариу тухайн өдрийн 1400 цагт 2-310А тоот өрөөний үүдэнд гарна.
Жич: Эчнээ сургалтаар өмнөх бакалаврын сургалтаараа үзэж судалсан дээд боловсролын суурь ухааны хичээлийг ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох журмын дагуу дүйцүүлэн тооцсоноор богино хугацаанд суралцаж төгсөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл:
|
Өрөө |
Утас |
БАС-ийн Сургалтын алба |
ШУТИС, 2-р байр 2-309 |
323519 - 2006 |