Гадаад оюутан өөрийн суралцах чиглэлийн дагуу холбогдох бүрэлдэхүүн сургуульд хандан суралцах зөвшөөрөл /тэнхимийн эрхлэгч, сургуулийн захирлаас/ авсан байна. Суралцахыг зөвшөөрсөн тохиолдолд шаардлагатай материалыг бүрдүүлэн ШУТИС-ийн ГХА-д ирүүлнэ.
Сургалтын бодлого зохицуулалтын газар, Магистрантур, доктрантурын албанаас ирүүлсэн саналыг үндэслэн, ГХА нь шаардлага хангасан гадаадын иргэнийг суралцуулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг БШУЯ-д хүргүүлнэ. БШУЯ-аас суралцах зөвшөөрөл олгосон тохиолдолд ГХА-аас дараах материалыг бүрдүүлэн, элсэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан ИХШХЕГ-т өгнө. Үүнд:
· Паспортын хуулбар
· ГХА-ны албан бичиг
· ШУТИС-ийн улсын гэрчилгээний хуулбар
· Визийн зөвшөөрөл- 6400 төгрөг
Гадаад оюутан нь Монгол улсын визийг ямар улс орон дахь Монголын элчин сайдын яам эсвэл консулын газраас авахаа урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай.