Бvтэц, зохион байгуулалт
Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба нь:Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-эрдэнэ-н удирдлагын дор 6 орон тоотойгоор, бүрэлдэхүүн сургуулийн санхүү, аж ахуйн ажилтнуудыг хамруулан ШУТИС-ийн бүхийл санхүүгийн үйл ажиллагааг ил тод, үр өгөөжтөй явуулах, таатай бөгөөд хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
СНББА-ны даргаар доктор (PhD)Д.Барсболд, санхүүгийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтнээр мэргэшсэн нягтлан бодогч Ш.Цэнгэл, захиргаа хариуцсан ахлах нягтлан бодогчоор мэргэшсэн нягтлан бодогч Б.Алтантуяа, эрдэм шинжилгээ хариуцсан ахлах нягтлан бодогчоор мэргэшсэн нягтлан бодогч Б.Мөнхцэнгэл, сургалтын зээл, санхүүжилт хариуцсан мэргэжилтнээр Б.Баянжаргал, бүртгэл тооцооны ажилтнаар М.Шатар нар тус тус ажиллаж байна.
СНББА-ны зорилго:
ШУТИС-ийн дунд болон богино хугацааны төлөвлөгөөний зорилго, зорилтууд, захирлын үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төсөв боловсруулахад санал өгөх, батлагдсан төсвийн дагуу зарцуулалт хийх, төсвийн зарцуулалтыг үнэн зөв бүртгэх, санхүүгийн тайлан гаргах, тайланд шинжилгээ хийх, төсвийн зарцуулалтанд хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулах.
СНББА-ны чиг үүрэг нь:
- ШУТИС-ийн захирлын болон бүрэлдэхүүн нэгжүүдийн захирлын үр дүнгийн гэрээнд тулгуурлан санхүүгийн орлого, зарлага, худалдан авах ажиллагааны төсөв, төлөвлөгөөг нэгтгэн батлуулахад санал өгөх.
- ШУТИС-ийн бүрэлдэхүүн нэгжүүдийн орлого, зарлагын жилийн төсөв, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, Хөгжлийн хөтөлбөр төлөвлөлтийн газартай хамтран ажиллах.
- Бүрэлдэхүүн нэгж, төвийн төсвийн зарчмын хэрэгжүүлэхэд санхүүгийн үйл ажиллагааг НББОУС-ын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв бүртгэл хөтлөх.
- НББОУС, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу аккруэл сууриар нягтлан бодох бүртгэлийг хөтлөх.
- ШУТИС-ийн 2021 он хүртлэх стратегийн төлөвлөгөө, замын зураглал, БСШУСЯ-ны их дээд сургуулийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тус сургуулийн олон улсын болон дотоодын ЭШ-ний төсөл, гэрээт ажлын төсвийн төслийг хянах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, төслийнг өмч хөрөнгийг бүртгэх, хадгалах, ашиглалтанд хяналт тавих .
- Бүрэлдэхүүн нэгж, төвийн мөнгөн хөрөнгийн бүртгэл тооцоо, хадгалалт, гүйлгээний мэдээлэл солилцоо, зээлийн болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд арилжааны банкуудтай хамтын ажиллагааны гэрээ боловсруулах, дүгнэх.
- Бүрэлдэхүүн нэгж, төвийн бараа материал, үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх, бүртгэх, тооллого хийх, хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, Өмч хамгаалах комисс, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ашиглалтгүй актлах хөрөнгийг танилцуулах, шийдвэрлүүлэх.
- ШУТИС-ийн бүрэлдэхүүн нэгжүүдийн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, тооллого, хадгалалт, хамгаалалттай хамааралтайгаар Хөрөнгө оруулалт хангамжийн газартай хамтран ажиллах.
- Бүрэлдэхүүн нэгж, төвийн өглөг, авлагын төлбөр тооцоог бүртгэх, хянах, өр төлбөр, авлагыг бууруулах, найдваргүй авлага, өр төлбөрийг Удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх.
- Төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт, удирдлагын шийдвэр ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай байх зарчмын хүрээнд Шилэн дансны тухай хуулийн дагуу төсөв, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь цахим хуудсанд байршуулах.
- Бүрэлдэхүүн нэгжийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, ШУТИС-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах.
- УСНББОУС, СТОУС, Сангийн сайдын төсөвт байгууллагын санхүүгийн тайлан бэлтгэх зааврын дагуу санхүүгийн тайлан боловсруулах, тайлагнах.
- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэх.
- Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлагналын мэдээллийн нэгдсэн санд төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүгийн тайлан мэдээг мэдээллэх.
- Бүрэлдэхүүн нэгж, төвийн мөнгөн хөрөнгө, бараа материал, өмч хөрөнгө, орлого, зарлага, төсөв, төсвийн гүйцэтгэл зэрэг нягтлан бодох бүртгэлийн мэдээ, мэдээллийг удирдлагад хүргүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах.
- Бүх шатны бүрэлдэхүүн нэгжийн төсвийн гүйцэтгэл нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналыг санхүүгийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сүлжээгээр хангах, мэдээллийн санг бүрдүүлэх, санхүү нягтлан бодох бүртгэлийн цахим системийг хөгжүүлэх.
- Бүрэлдэхүүн нэгжүүдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн нэгдсэн системийн мэдээлэл нь холбогдох шийдвэр, эрх зүйн акт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар баталгаажуулсан эсэхийг хянах, зөвлөх.
- Бүрэлдэхүүн нэгж, төвийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, нэгжүүдийн санхүүгийн тайлагналын хүрээнд санхүүгийн үр дүнг тодорхойлж төсөв, төсвийн гүйцэтгэл, орого, зарлагын төрлүүдээр санхүүгийн шинжилгээ хийн цаашид анхаарах, зөвлөмж гаргах, санхүүгийн үр дүнг хэлэлцүүлэх, үр дүнгийн тооцох.
- Бүрэлдэхүүн нэгжийн үйл ажиллагааны онцлог, салбарын нөхцөл байдлаас хамаарч НББОУС, хууль, дүрэмд нийцүүлэн бүрэлдэхүүн нэгжийн мөрдөх санхүү, нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журмыг боловсруулах, батлуулах.
- Бүрэлдэхүүн нэгжийн төсвийн зарцуулалт, тайлагнал, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөнд хяналт тавих.
- Аудитын тухай хуулийн дагуу хөндлөнгийн болон Үндэсний аудитын газар, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий хуулийн дагуу Татварын ерөнхий газар, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамны, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны болон хяналтын байгууллагын хяналт, шалгалтанд хамрагдах, санхүү бүртгэлийн үйл ажиллагаагаа хянан баталгаажуулах.
- Санхүү, төсвийн асуудал эрсэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдод тавигдах шаардлагад үндэслэсэн бүрэлдэхүүн нэгжийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг тодорхойлох, мөрдөх.
- Бүрэлдэхүүн нэгжийн ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав, бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогч, ажиллагчдыг харъяалагдах бүрэлдэхүүн нэгжийн захирал, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал, Захиргаа, хүний нөөцийн газартай зөвшилцөн томилж, чөлөөлөхөд санал өгөх.
- ШУТИС-ийн бүрэлдэхүүн нэгжүүдийн сургалтын төлбөрийн бүртгэл хөтлөлт, төлөлтөнд хяналт тавих, сургалтын авлага, өр төлбөрийг барагдуулах чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан Сургалтын бодлого зохицуулалтын газартай хамтран ажиллах, ажлын тайлан бичих.
- ШУТИС-ийн бүрэлдэхүүн нэгжүүдийн сургалтын бус авлага, өр төлбөр барагдуулах чиглэлээр ажлын төлөвлөгөө боловсруулан Дотоод хяналтын албатай хамтран ажиллах, ажлын тайлан бичих, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгууллагыг төлөөлөн оролцох.
- Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн нягтлан бодогч, нярав, санхүүгийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалтанд хамруулах,