Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Гадаад хэлний орчуулга
Хөтөлбөрийн индекс - 023101
4
125
Техникийн орчуулагч
2014 онд БСШУЯ-аас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулан урд нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрт өөрчлөлт хийн, ШУТИС-ийн Хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн батлуулж, D023101 индекстэй “Гадаад хэлний орчуулга /англи, япон, солонгос, хятад, орос хэл/" хөтөлбөрийн "Техник, технологийн орчуулга" мэргэжлээр элсэлт аван, сургалт явуулж байна. Тус хөтөлбөр нь бакалаврын сургалт явуулахад баримтлах дүрэм журмын дагуу сургалтын агуулгыг “Ерөнхий суурь хичээл /заавал, сонгон/, “Мэргэжлийн суурь хичээл” /заавал, сонгон/, “Мэргэжлийн хичээл /заавал, сонгон/ бүтэцтэй, кредит буюу багц цагийн зохистой харьцаатай, дадлага, бакалаврын төгсөлтийн судалгааны ажлыг багтаасан нийтлэг зохион байгуулалттай хэрэгжиж байна.
1. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, хүн төрөлхтний үнэт зүйл, түүх, соёлыг хүндэтгэдэг, хууль ёсыг дээдлэн сахидаг, багаар хамтран ажиллах, манлайлах чадвартай, ёс суртахууны эрхэм чанар, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг, насан туршдаа тасралтгүй суралцдаг байна.
2. Өөрийгөө илэрхийлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай байна.
3. Үндэсний болон дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн орчуулгын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, түүний хэрэгжилтэд үнэлгээ хийн тасралтгүй сайжруулдаг байна.
4. Харилцагчийн хэрэгцээ, шаардлага зорилгод нийцүүлэн орчуулгын төрлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг байна.
5. Орчуулах мэргэжилдээ дур сонирхолтой, мэдлэг ур чадвараа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, орчноо өөрчлөн шинэчлэх, бусдад үлгэрлэх чадвартай, мэргэжлийн өндөр ёс суртахуунтай, мэдлэг ур чадвараа тасралтгүй байнга хөгжүүлдэг байна.
1. Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг
2. Мэргэжлийн цөм мэдлэг
3. Ахисан түвшинд мэргэших боломж
4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
5. Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
6. Системтэйгээр бодох чадвар
7. Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
8. Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар
9. Багаар ажиллах
10. Харилцааны ур чадвар
11. Гадаад хэлээр харилцах чадвар
12. Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин, ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар
13. Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (эрүүл мэнд, тусламж үйлчилгээ, болон бизнесийн хүрээнд )
14. Мэргэжлийн болон удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
15. Үйл ажиллагааг төлөвлөх чадвар
16. Хэрэгжүүлэх, бүтээх чадвар
17. Хэрэглээ болгох чадвар
18. Мэргэжлийн манлайлал
19. Интерпренершип
Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үйлдвэр, уул уурхайн компани болон бусад салбарт аман болон бичгийн орчуулагч