• Сургууль

    Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

  • Хөтөлбөр

    Нягтлан бодох бүртгэл

    Хөтөлбөрийн индекс - 041101

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    120

  • Мэргэжил

    Нягтлан бодох бүртгэл

Олон улсын стандартад нийцсэн онолын болон практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан бүртгэл-санхүүгийн мэдээллийг бүрэн боловсруулах чадвартай, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг, зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ

1. Түүх, соёл, зан заншил, үндэсний өв уламжлалаа дээдлэн бахархах үзэл төлөвшсөн, эх оронч сэтгэлгээтэй, байгаль орчинд ээлтэй ханддаг, бусдын түүх, хэл, соёлыг хүндэтгэдэг, эх хэлээрээ ярих, бичих, найруулах, харилцах академик чадвартай болсон байна.

2. Хувь хүн, баг хамт олны хөгжил, төлөвшил, хүн төрөлхтний үнэт зүйл, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг, өөрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ үр дүнтэй ашиглаж нийгмийн харилцаанд ёс зүйтэй, манлайлан оролцдог, насан туршдаа тасралтгүй суралцах эрмэлзэлтэй болсон байна.

3. Олон улсын чиг хандлага, шинжлэх ухаан, техник технологийн дэвшил өөрчлөлт, судалгаа шинжилгээний арга зүйг ажил мэргэжилдээ үр дүнтэй, бүтээлчээр ашигладаг, глобал орчинд хөрвөх чадвартай мэргэжилтэн болсон байна.

4. Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны хүчин зүйлүүд, тэдгээрийн өөрчлөлтийг харгалзан үндэсний болон байгууллагын хэмжээний бодлогыг боловсруулах, үнэлэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах, шинжлэх, шийдвэр гаргах чадвартай, салбар дундын шинжлэх ухааны ололт амжилтаас тасралтгүй суралцаж хэрэгжүүлдэг болсон байна.

5. Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх, зохион байгуулах, тайлагнах, хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ хийх, өртөг тооцож удирдах, шийдвэр гаргах, бүртгэлийн мэдээллийг системийг хөгжүүлэх, шинжилгээ хийх, аудитын арга зүйг хэрэгжүүлэх мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлдэг, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна.

Мэдлэг, сэтгэлгээ

1. Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг

2. Мэргэжлийн цөм мэдлэг

3. Ахисан түвшинд мэргэших боломж Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага

4. Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар

5. Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар

6. Системтэйгээр сэтгэн бодох чадвар

7. Хувь хүний хандлага, санаа бодол, суралцахуйн чадвар

8. Ёс зүй, шударга зарчимч байдал, хариуцлага ухамсарлах чадвар Харилцааны ур чадвар

9. Багаар ажиллах чадвар

10. Харилцааны чадвар

11. Гадаад хэлээр харилцах чадвар Мэргэжлийн түвшний бүтээх ур чадвар

12. Гадаад орчин, нийгэм болон байгаль орчны нөхцөл байдлыг ойлгох, мэдлэг бүтээх чадвар

13. Байгууллага, бизнесийн нөхцөл байдлыг ойлгох, мэдлэг бүтээх чадвар

14. Мэргэжлийн болон удирдахуйн түвшинд сэтгэн бодох чадвар

15. Төлөвлөх чадвар

16. Хэрэгжүүлэх, бүтээх чадвар

17. Хэрэглэх чадвар

18. Манлайлах ур чадвар

19. Энтрепренершип

1. Бүх шатны төрийн болон бизнесийн байгууллагад нягтлан бодох бүртгэлийн удирдах гүйцэтгэх түвшний ажилтан (ерөнхий, ахлах, тооцооны нягтлан бодогч, нярав)

2. Төрийн болон хараат бус аудитын компанийн партнер, аудитор, туслах аудитор, аудитын туслах, дотоод аудитор, дотоод хяналтын мэргэжилтэн

3. Үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны зах зээлийн шинжээч, мэргэжилтэн, хөрөнгийн болон бизнесийн үнэлгээчин

4. Татвар, даатгалын байгууллагын улсын байцаагч, мэргэжилтэн

5. Банк, санхүүгийн байгууллагын захирал, салбарын захирал, эрхлэгч, менежер, нягтлан бодогч, эдийн засагч, теллер

6. Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

7. Технологийн салбарт нягтлан бодох бүртгэл, санхүүгийн программ хөгжүүлэгч

8. Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг болон ко-сорсингийн үйлчилгээ

Хөтөлбөрийн видео танилцуулга