Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Мэдээллийн технологи
Хөтөлбөрийн индекс - 061304
4
125
Мэдээллийн технологи
Мэдээллийн технологийн мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь төгсөгч нь боловсрол, нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллах ба байгууллагын мэдээллийн технологийн бүхий л асуудлыг хариуцан төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх онолын болон практик ур чадвартай байхад оршино.
1. Төгсөгчид нь шинжлэх ухааны болон инженерчлэлийн суурь ойлголтуудыг математик загвар ашиглан боловсруулах, дүн шинжилгээ хийх, техник хангамж, програм хангамжийн инженерчлэлийн асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн цаашид гүнзгийрүүлэн суралцах, судалгаа хийх чадвартай байна.
2. Төгсөгчид нь мэдээллийн технологийн чиглэлээр өргөн мэдлэг олж авахаас гадна, бусад салбарын асуудлуудыг ойлгох, дүн шинжилгээ хийх, мэдээллийн технологитой холбох, бодит амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвартай байна.
3. Төгсөгчид нь мэргэжлийн болон ёс зүйн өндөр төлөвшилтэй, ажлын байрандаа болон нийгмийн бусад хүрээлэлд ямагт үлгэр дууриалалтай, ярианы болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай, нийгэм, эдийн засаг болон орчин үеийн технологийн асуудлуудыг хамарсан янз бүрийн мэргэжлийн төслийн орчинд багаар ажиллах чадвартай байна.
4. Төгсөгчид цаашид, насан туршдаа суралцах нь мэргэжлийн салбартаа өндөр амжилт гаргахад чухлыг ойлгосон, өндөр мэдлэг, чадвар шаардсан ажлын байранд үр бүтээлтэй ажиллаж, шинийг санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадвартай байна.
Математик болон суурь шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, түүнийг ашиглах чадвар Мэдээлэл, холбооны технологийн суурь мэдлэгийг эзэмших, түүнийг ашиглах чадвар Мэдээлэл, холбооны технологийн ахисан түвшний мэдлэг, арга хэрэгсэлүүд, тэдгээрийг ашиглах чадвар Инженерчлэлийн болон бусад асуудлыг шинжлэн судлах, шийдвэр гаргах чадвар Туршилт судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар Асуудлыг системтэйгээр бодох чадвар Бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар Ажлын байранд болон нийгэмд ёс зүйтэй, үлгэр дуулиалалтай , үүрэг, хариуцлагыг ухамсарлах чадвар Бусадтай гар нийлэн багаар ажиллах чадвар Хүмүүстэй харилцах, өөрийгээ илэрхийлэх, бичгийн болон ярианы ур чадвар Англи хэлээр унших, бичих, ярих, ашиглах ур чадвар Тухайн инженерийн шийдэл нь гадаад орчин ба нийгэмд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх чадвар Тухайн инженерийн шийдэл нь үйлдвэрлэлийн ба бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх чадвар Системийн инженерийн шийдэл гаргах түвшний сэтгэн бодох чадвар Системийг гаргасан шийдлийн дагуу төлөвлөх чадвар Системийг гаргасан шийдэл, төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх, бүтээх чадвар Бий болсон системийг хэрэглээнд оруулах, ажиллуулах чадвар Бусдад үлгэр дууриалал болох, бусдад дэмжлэг үзүүлэх, зан үйл, зөв соёл бүрдүүлэх, мэргэжлийн үнэ цэнээ мэддэг байх Чадамжаа бизнест ашиглах , төслийн менежмент хэрэгжүүлэх
• Програмист
• Сүлжээний инженер, эрхлэгч
• Систем хөгжүүлэгч
• Системийн шинжээч
• Мобайл аппликейшн хөгжүүлэгч
• Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
• Мэдээлэл зүйн багш
• Мэдээллийн технологийн төслийн менежер
• Вэб хөгжүүлэгч
• Өгөгдлийн сангийн архитектур